solongonews
Ар хилийн боомтын хот
2016-12-28 12:08
Эрээн хот Шилийнгол аймгийн баруун хэсэгт байрлаж, Монгол Улсын Замын-Үүдтэй хөршилдөг.

Эрээн хот Хятад улсаас Монгол Улсад хандуулж нээсэн хилийн хотын нэг бөгөөд хоёр улсын хоорондох эдийн засаг, соёлын солилцоо ихээхэн хөгжиж байна.

1956 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Шилийнгол аймгийн захиргаанаас Эрээн сууринг байгуулж, Сөнид баруун хошуунд харьяалуулсан байна. 1957 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Орноос Эрээн сууринг хошуу шяний зэрэглэлийн хот болгож, Шилийнгол аймагт харьяалуулжээ.1985 онд Төрийн явдлын хорооноос Эрээн хотыг хөх зэрэглэлийн нээлтийн хот болгож, 1992 онд Төрийн явдлын хорооноос Эрээн хотыг хил дагуу орны 13 нээлтийн хотын нэг болгосон байна. Эрээн хот ийнхүү нээлтийн хот болсны дараа Монгол Улстай гадаад худалдаагаа ихээр хөгжүүлснээр Монгол Улсын ард иргэдийн бизнес худалдаа хийдэг гол газрын нэг болсон байна. Хятад, Монгол хоёр улсын гадаад харилцааны хөгжил болон "Нэг бүс нэг зам"-ын хөгжлийн хөтөлбөр нь Эрээн хотын хөгжил цэцэглэлтийг ахиулсан.

Боомтын эдийн засгийн хурдтай хөгжлийн дагуу Эрээн хотын суурь төхөөрөмж өдөр ирэх тусам төгөлдөржиж, ус, цахилгаан, зам, мэдээлэл холбоо, үйлчилгээ, нийгмийн үйлдвэрлэлийн хөгжил нь боомтын том нээлт, хөгжлийн их хэрэгцээ шаардлагыг хангаж чадах болсон байна. Эрээн хот нь усны хомсдолтой газар орны нэг юм. Тиймээс Эрээн хот хөгжлийн явцдаа усны асуудлыг тэргүүн чухал асуудал болгож, жил бүр ус татаж оруулах төслийн ажлыг хийхийн зэрэгцээ энэ жил 46 сая юанийн хөрөнгө оруулж, боомтод ус татаж оруулах төслийг ажил хэрэг болгон биелүүлж, өдөрт 20 мянган тонн ус хангаж чадах болж, 300 мянган иргэний хэрэглээний усыг хангахад асуудалгүй болов. Мөн 24 цагийн турш ус тасрахгүй байх асуудлыг шийдэж чадсанаас усны хомсдлыг шийджээ. Цахилгааны тал дээр Эрээн хотын хэмжээнд үйлдвэрлэл, амьдралын хэрэгцээний асуудлыг бүрэн шийдэж чадсанаас гадна Монгол Улсын Замын-Үүд хотод цахилгаан хангаж байгаа юм. Хотын гудамж талбайн нөхцөлийг сайжруулан, мэдээлэл холбооны ажлыг бэхжүүлж, 180 гаруй улс оронтой холбоо барьж чадалтай болов.

Үйлчилгээний салбар төгөлдөржин бэхжиж, худалдааны газар, идээ ундааны газар, наадам цэнгээний газар Эрээн хотын өнцөг булан бүрд тархаж, зочид буудал, жуулчдад зориулсан зоогийн газар, том болон дунд хэлбэрийн худалдааны төвүүд байрлана. Үүнээс гадна мөнгө санхүү, эм эмнэлэг, соёл тамир ч хөгжсөн. “Нэг бүс нэг зам”-ын хөгжлийн дагуу Эрээн хот эрчимтэй хөгжиж, энэ жил Хятад улсын гол нээн хөгжүүлж байгаа нээлтийн туршилтын орны бүтээн байгуулалтыг ахиулснаар Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүтээн байгуулалтын ажил маш амжилттай явагдаж, анхан шатны барилгын ажил дууссаны дараа гурван сар туршилтын журмаар ажиллаж, аялан жуулчилсан хүний тоо 9532 хүрч, худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүний ерөнхий өртөг 3732 мянган юаньд хүрчээ.

Хятад, Монголын хоёр улсын боловсрол, соёл, аялал жуучлалын хамтын ажиллагааг чангатгаж, 1998 оноос өнөөг хүртэлх цаг хугацаанд Эрээн хотод суралцсан Монгол Улсын хүүхдийн тоо 3000 давж, 433 хүүхэд тэтгэлэгт хамрагдсан байна. Үүнээс гадна "Нахиа" нэрэмжит цэцэрлэгийн хүүхдийн хөл бөмбөгийн тэмцээн, Эрээн хот-Замын-Үүд Хятад, Монголын ажилчдын хөл бөмбөгийн тэмцээн болон “Цайны зам” олон улсын соёл аялал жуучлалын наадам зэрэг олон сайхан соёлын үйл ажиллагааг зохион байгуулж, Хятад, Монгол хоёр улсын ард иргэдийн соёлын солилцоог нэмэгдүүлж байна.

Эрээн хот нь эдийн засгийн хөгжлийн боломжийг түшиглэн Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж,  хотын бүтээн байгуулалт,  зам тээвэр, мэдээлэл холбоо, хотын ногооруулалт, хатуу хучилт, чимэглэл зэрэг ажлуудыг хийж, Эрээн хотоо үзэсгэлэнт сайхан, цэцэглэн хөгжсөн боомтын хот болгон бүтээн байгуулахаар холбогдох албан хаагчид хичээн ажиллаж байна. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шилийнгол сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл