Нар хур тэнцсэн зургаадугаар сарын хөвчид өвс ногоо халиурч үзэмж төгөлдөр харагдана. Цөлийн дундуур жирийсэн хатуу хучилттай замаар хурдлан давхихад хоёр талаар өндөр өндөр ногоон модод өнгөө гайхуулж, энэ газарт нэг ширхэг ч өвс байгаагүй гэж төсөөлөхөд итгэмээргүй.
Энэхүү Хөвчийн цөл ӨМӨЗО-ы Ордос хотын хойд хэсэгт байрладаг. Хөндлөнгөөрөө Хатан голтой огтлолцдог. Хятадын долоон том цөлийн нэг бөгөөд нийт 18,600 км2 талбайтай.
Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи, Нийгмийн хөгжлийн судалгааны төв зэргээс нийтэлсэн “Экологийн аюулгүйн ногоон номд: Баруун хэсгийн үндэсний экологийн аюулгүйн халхавчийг бүтээн байгуулж хөгжүүлэх тайлан(2019)”-д, өөрчлөл нээлтээс хойш Хөвчийн цөлтэй тэмцэх ажил өндөр амжилт гаргасан байна. 6500 км2 талбай цөлийг засан сэргээж, 3200 км2 талбайг ногооруулж, ойролцоогоор 3-ны нэг хувийн элсийг ногооруулан түүхэн чанартай өөрчлөлт гаргаж, амьтан ургамал олширч, экологийн орчин нэлээд сайжран, бүс нутгийн элс шороо шуурсан цаг агаар 20 жилийн өмнөхтэй харьцуулахад 95 хувиар буурсан байна.

“Элс урагшилж, хүмүүс ухарлаа”
Хөвчийн тухайн орон нутгийн хүмүүс олон жил элсэнд амьдарсаар ирсэн юм. Маш олон хүний бага нас элсэн цөлийн дунд тоглож өнгөрсөн.
Элс ямар үнэр амтай бол? Үүнийг хэлэхэд хэцүү, харин энэ нутгийн хүмүүсийн хувьд элс маш ойр, үүд хаалга, үс толгой... нүдэнд өртсөн бүхэнд элстэй байдаг. Тухайн үед нутгийн иргэд цөлжилтөөс маш их айдаг байсан.
Ордос хотын Хангин хошууны Дугуйтал суурингийн Хангиннуур тосгоны иргэн Гао Маохү:
- Тухайн үеийг эргэцүүлэх бүрт үнэхээр хүнд хэцүү байсан үе минь санагддаг. Амьдрахад аргагүй бэрх байлаа. Хөвөө хязгааргүй ийм том элсэн цөлтэй тэмцэж мод тарин ногооруулж, түүнийг өөрчилнө гэж санаанд ч ороогүй гэж дурсан ярьж байлаа.
Хангин хошууны Дугуйтал суурингийн Улаан мод тосгоны иргэн Жан Шянчянь ч бага насаа дурссан юм. Тэрээр:
-Манай гэр элсэн цөлийн захад байрлаж байсан. Элс шороо шуурах бүрт гэр орон минь элсэнд булагддаг учраас бид маш олон удаа нүүсэн. Элс урагшилж, хүмүүс ухарч, шар элс нутгийн иргэдийн амьдрах орон зайг алхам алхмаар шахсан. Тосгоноос Хангин хошуу хүрэх зай маш ойр байдаг ч элс алсалж байдаг учраас элсийг тойрч, 2-3 өдрийн зам хөөж байж сая хүрдэг гэж Жян Шянчянь тухайн үеийн цөл нутгийн иргэдэд маш их төвөг учруулж байсан талаар ярьлаа.
Элс шороо шуурч, байгалийн нөхцөл байдал маш муу байдгаас Хөвчийн эдийн засгийн хөгжлийн төвшин дээшилдэггүй.
- Анх энд хийх ажил ч олдохгүй, би гадагш гарч ажил хайсан. Миний соёл мэдлэг аанай учраас олох мөнгө төгрөг ч өндөр биш. Дараа нь би нутагтаа буцсан. Газар тариалангаас олох орлого маань идэх хүнс, өмсөх хувцсанд арай гэж хүрдэг байлаа гэж Жян Шянчянь тухайн үеийн элс манхан нь зам шугамыг булснаар барахгүй, айлын гэр орныг ч булж байсан талаар хуучлан ярьлаа.
Тухайн үед Дугуйтал суурингийн Дуут багийн нэг бүсгүй хүндрэлтэй төрөлт болж, эмнэлэгт хүргэх замд хүүхэд нь хүчилтөрөгчийн дутагдлаар нас барсан тохиолдол ч бий. Орон нутгийн иргэдийн тариа нь элсэнд булагдан тариа тарихад ч хэцүү байсан. Элс цөлийн улмаас энэ нутгийн иргэдийн амьдралд аюул учруулж, хүүхдүүдээ сургуульд хүргэхэд ч саад болж байлаа. Элс цөл улам газар авч тосгонд сургууль байхгүй, хүүхдүүд сургуульд явахад бэрх, соёл боловсролгүй, амьдрал улам ядуурсан. Хөвчийн маш олон нутгийн иргэд нутгаа орхин нүүж, элс цөлөөс зайлан явсан байна.
Өвс мод, ус бүрд цогцолсон үзэмж төгс энэ Хөвчийг шар элс талхигдсан гэж үү? Хэсэг хүмүүс эндээс нүүж явсан ч бас хэсэг хүмүүс нь эндээ үлдэн нутгаа сахиж амьдрах зам хайсан байна.

Шинжлэх ухаанаар цөлтэй тэмцэн нөхөн сэргээнэ гэдэгт найдсан
Хөвчийн экологийн орчин сайжирсан нь мод тарьсан тэр мөчөөс эхэлнэ. Энэ амжилтыг гаргахад тийм ч хялбар байгаагүй.
Цөлийг туулах зам засах анхны ажилд оролцсон мод тарих “том баг”-ийн нэгэн гишүүнГао Маохү:
- Бид эхний хэдэн жилд элсний гүн хэсэгт мод тарьсан. Мод тарих бүрт долоо хоногийн хуурай хүнс бэлтгэж, цөлийн гүнд хонодог байлаа. Тухайн жилүүдэд бас их хэцүү байдлуудтай тохиолдож байсан. Үйлээ үзэж хөлсөө урсгаж тарьсан мод минь элс шороо шуурвал нэг л цагийн дотор алга болчихно гэж ярьсан юм.
Элсэнд мод тарина гэдэг тийм ч хялбар ажил биш. Энэ бол танин мэдэхүйн хувьсгал. Хүмүүсийн уламжлалт ойлголтыг өөрчлөхөд цаг хугацаа шаардлагатай. Анх энд мод тарьж эхлэхэд олон эргэлзээ төрж байсан талаар Гао Маохү ярьлаа.
Или группын захирал Ван Вэньбяо Хөвчийн элсэнд наадан тоглож өсчээ. 1988 онд 29 настай байсан тэр Хөвчийн элсний дор байрладаг давсны үйлдвэрийн даргаар томилогдсон тэр цагаас эхлэн элсэнд мод тарих ажилд анхаарлаа хандуулж эхэлсэн байна.
Тухайн үедтүүний нутгийн ах Хань Мэйфэй сургуулийн захирлын ажлаа орхиод цалингаа орхин, давсны үйлдвэрт ирж ажилласан байна. Хань Мэйфэй болон дарга удирдлагууд нь Ван Вэньбяогийн цөлд их хэмжээгээр мод тарихыг дэмжихгүй, харин тэд Ван Вэньбяогийг элсэнд мод тарихыг нь болиулах гэж оролдож байлаа.
- Тухайн үед нутгийн иргэд ч мод тарих тухай төдийлэн сайн ойлгохгүй,янз янзаар ярьдаг байсан гэж Ван Вэньбяо ярьсан юм. Сүүлд нь Хань Мэйфэй түүний мод тарих ажлыг хүлээж авсан бөгөөд маш олон ажилтнаа дагуулан мод тарьж эхэлсэн байна. Нэг л мэдэхэд тэр жилээс хойш 30 гаруй жил өнгөрсөн байлаа.
Ололт амжилт гэдэг маш их тэсвэр тэвчээр, эрэлхийлэлт ихтэй хүмүүсийг дагадаг. Хөвчийн цөлд мод тарьж байсан нэг ажилчин амрах цагаараа усан хоолойноос гарсан ус элсийг жижиг нүхэлж байхыг олж харав. Энэ аргаар мод тарьж болдог болов уу? Шинжлэх ухааны судалгааны баг энэ аргаар холбогдох туршилт, судалгаа хийжээ. Энэ арга уламжлалт аргуудаас харьцангуй өндөр ач холбогдолтой. Мод тарих үр ашиг нь өндөр байв. Энэ аргаар арван хэдэн секундэд нэг мод тарих боломжтой тул ард иргэдэд сурталчилжээ. Энэхүү арга Хөвчийн элсэнд мод тарих ажлыг илүү хялбар, амжилттай болгосон нь хожмын баримтууд нотолсон байна.
Энэ онцгой “илрүүлэлт” хэдийгээр санамсаргүй явдал боловч Хөвчийн хүн бүрийн шаргуу хөдөлмөр зүтгэл юм гэж Хөвчийн хүмүүс ярьдаг.
Мод тарих туршлага улам бүр хуримтлагдсанаар Хөвчийн хүмүүс ч мод тарих арга, үзэл баримтлалыг улам сайн судалж эхлэв.
- Анх Хөвчийн цөлд ногоон байгууламж байгуулахад тэнгэрийн царайг харж байсан. Дараа нь бид услалтаар дамжин мод тарих тухай аажмаар ойлгож, ногооруулалтын үр ашиг сайжирч, ногоон байгууламж жилээс жилд өргөжжээ. Өнөөдөр бид удирдлагатай аппаратаар мод тарих аргыг судлан гаргаж, буйд газар, өндөр уул, эгц налуу зэрэг газарт мод тарих асуудлыг шийдэж чадлаа. Олон жилийн үргэлжилсэн судалгаа, туршлагаар Хөвчийн цөлтэй тэмцэх ажил улам бүр төрөлжиж, илүү шинжлэх ухаанч болжээ гэж Или элс судлах газрын орлогч дарга Жан Жишү ярьж байна.
Хөвчийн цөлийн ногоон байгууламжийг ямар хэмжээнд хүргэх бол? Хөвчийн цөлтэй тэмцэх, мод тарих ажил одоо ч үргэлжилсээр байна. Энэ бол цорын ганц арга биш, харинцөлтэй тэмцэх, усан орчны байгууламж, хөрсний нөхөн сэргээлтийг цогцоор нь хамарсан арга хэлбэр болгон сайжруулжээ.
Экологийн тэнцвэр бол шинжлэх ухаанаар цөлжилттэй тэмцэх явдал юм гэж олон судлаачид үзэж байна. Жан Жишү:
- Одоо бид Хөвчийн экологийн тэнцвэрт байдалд илүү их анхаарал хандуулж байна. Ойжуулалтын явцад мод тарих нягтралыг оновчтой төлөвлөж, шинээр тарьсан ой мод болон нутгийн хур тунадас зэрэг бусад байгалийн нөхцөл байдалтай уялдуулна. Үүний зэрэгцээ олон төрлийн ургамал тарьж, амьтан ургамлын олон төрлийг нэмэгдүүлэн, цөлтэй тэмцэх ажлын үр нөлөөг илүү тогтвортой болгоно гэж хэллээ.
Хөвчийн цөлтэй тэмцэх нь эцсийн зорилт биш, харин нутгийн экологийн орчныг сэргээж, нутгийн иргэдийн амьжиргааны нөхцөл байдлыг дээшлүүлэх нь эцсийн зорилго юм. “Засах” болон “хэрэглэх”-ийг нэгтгэх хэрэгтэй. Хөвчийн цөлтэй тэмцэх ажлын явцад Ордосын “Намын хороо засгийн газрын бодлого, аж ахуйн нэгжийн үйлдвэржилтийн менежмент, иргэдийн зах зээлийн оролцоо, Технологийн тасралтгүй шинэчлэлт” гэдэг загвар маш их үүрэг гүйцэтгэсэн байна.
Сэтгүүлч Хөвчийн элсэнд хоёр удаа очлоо. Нарш экологийг нөхөн сэргээх төвийн элс цөлийн өндрийг хэмждэг ногоон тэмдгээс харахад 1988 онтой харьцуулахад элсний өндрийн хэмжээ хагас хувиар доошилсон байна.
Элсэн цөл ногоон өнгөөр солигдлоо
Нэг ширхэг ч модгүй байсан Хөвчийн цөлд маш олон модод ногоорон ургалаа.
- Бид цөлтэй тэмцэж чадна гэдэгт итгэсээр ирсэн гэж Гао Маохү итгэл дүүрэн ярина.
Хэдэн өдрөөр замнаж байж хүрдэг газар маань өнөөдөр ердөө 40 минут яваад л хүрдэг болжээ. Хэдэн арван жил цөлтэй тэмцсэний эцэст тухайн орон нутгийн иргэдийн амьдралд маш их өөрчлөлт гарсан байна.
Их хэмжээгээр мод тарин цөлтэй тэмцэх ажлыг эсэргүүцэж байсан Хань Мэйфэй өнөөдөр Хөвчийн цөлтэй тэмцэх ажлын мэргэжилтэн болжээ.
- Цөлийг нөхөн сэргээснээр хүнс тариа хураадаг болсон төдийгүй, нааш цааш зорчих замтай ч болж, жуулчлах аялагчид ч жилээс жилд нэмэгдсээр байгаа. Элсний талбай багасаж, ногоон байгууламж өргөжин тэлсээр, байгаль орчин маань өдөр ирэх бүр өөрчлөгдсөөр, жил ирэх тусам хувирсаар байна гэж Хань Мэйфэй ярьлаа.
Байгаль орчны өөрчлөлт тосгоны иргэдийн үзэл бодлыг өөрчилсөөр байна. Гэдэс цатгалан явахын тулд тарианаасаа их хэмжээний ургац хураалтыг хүсч, тариандаа их хэмжээний бордоо, тарианы эм хэрэглэдэг байсан бол өнөөдөр харин бордоо тун бага хэмжээгээр хэрэглэж, цэвэр эко ногоон бүтээгдэхүүн хурааж байна.
Орон нутгийн малчдын амьдралын өөрчлөлтийг унаа хөсгөөс нь илхэн харж болно. Тэмээ, унадаг дугуй унадаг байсан малчид одоо айл бүр орчин цагийн машинтай болсон.
Өвс мод тарьснаар элсэн цөлийн төрх өөрчлөгдөж, нутгаа орхин нүүж явсан хүмүүсэх нутагтаа буцаж ирлээ. Түүнчлэн хоолны газар, элсэнд аялах машин унааны газар, аялал жуулчлалын хөтөч зэрэг төрөл бүрийн ажил эрхэлж явна.
Хангин хошуунд байрладаг Или Хөвчийн эко үлгэр жишээ үзүүлэх төслийн бүсэд нэг талаар газар доор ширхэг өвс тарьж, элсний үржил шимийг нэмэгдүүлэн, нөгөө талаар нарны зайн хэсэгттэжээвэр амьтан тэжээн орлогоо нэмэгдүүлж байна.
- Би мод тарих нарны зай хийх ажилд оролцдог. Эхнэр маань гэртээ наран цэцэг тарьдаг. Би бол эгэл жирийн иргэн, надад ямар ч онцгой чадвар гэж байхгүй. Харин ажил үйлс хийж л байх юм бол амьдралсайжирна гэдэгт итгэдэг гэж Жан Шянчянь сэтгэл тэнүүн ярьж байна.
Байгаль орчин сайжирч, сургуульд явах бүрэн боломжтой болов. Жан Шянчяний ач охин нутагтаа Или дорнодын сургуулийг төгсөөд, гадагш үргэлжлүүлэн суралцахаар явсан байна. Тэрээр:
-Би хот газар яваад нутгийнхаа сургуулийн сайн талуудыг олж харлаа. Манай сургуулийн байгууламж хот газрын сургуулиас дутах зүйлгүй гэж ярьлаа.
Хөвчийн цөл өнөөдөр зөвхөн ногоон өнгөөр гоёсон төдий биш, иргэдийн шинэ тосгонууд ч үзэмжболон гэрэл татуулна. Хангин хошууны Дугуйтал суурингийн Дуут багийн малчин Сэрэнбатынхан шинэ гэртээ нүүж орлоо. Уувалцэвэр устай, дэлхийн сонин сайхныг харъя гэвэл гар утасны сүлжээ дохио сайн, зурагт телевизтэй, үүдэндээ дардан сайхан замтай. Энэ бол Сэрэнбатын шинэ бууц. Хөвчийн цөлийн ногоон байгууламж өргөжихийг дагаад зүг зүгээс ирэх зочид гийчиднэмэгдэх тохиолыг ашиглан Сэрэнбат гэрийнхээ ойр байдаг Чишин нуурын үзэмжийн бүсээс элсэнд аялдаг машин түрээсэлж, зочдыг тосон авдаг болж, бизнес нь ч сайжирсаар байна.
Гао Маохүгийн вичатын нэр “Мод тарьдаг хүн” гэдэг. Вичатаа эхнэртэйгээ хамт “Ногоон Хятадын мөрөөдөл” гэсэн өгүүлбэрийн өмнө хурдны замын хажууд авсан зургаа оруулжээ.
Элсэн цөлөөсзугтаж байсан болцөлтэй нүүр тулан тэмцэж, элстэй хамт бүжиглэн, номин ногоон ирээдүйтэй Хөвчийг бүтээн байгуулсаар байна.
Зургийн тайлбар:
Удирдлагатай аппаратаар мод тарина
Хөвчийн цөлийн өвс устай онцгой сайхан нэгэн өнцөг
Чихэр өвс тарьж байгаа нь
Үр хөврөлийн нөөцийг шалгаж байгаа нь
Фүкань Хөвчийн цөл
Хөвчийн цөлийн экологийн нөхөн сэргээлтийн зураг.
Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ПЭН ЮАНЬ
