Авга хошууны Хонгоргол суурины Ганганшил багийн Дэрстийн-Ангир гэдэг газраар нутагтай малчин Т.Түмэнбаярын нэгэн сайхан бэлэг хайртай хүүгээ баясгахын дагуу ард олны магтаалд хэрчээ. Т.Түмэнбаяр тахиа жилтэй хүү Бүрэнсоёлынхоо 25 насны жилийн баярт онцгой бэлгээ гардуулахаар цагаан сараас өмнө Хөххотыг зорьж, Өвөр Монголын алдарт зохиолч Бүрэнтөгстэй уулзан, түүний зохилын түүврийг авч гарын үсэг зуруулан “уншваас ухаан больё уу, хурааваас билэг больё уу” хэмээн хүүдээ бэлэглэсэн юм.

Т.Түмэнбаяр /зүүн гар талын / Өвөр Монголын алдарт зохиолч Бүрэнтөгстэй /баруун гар талын/
“Бүрэн тансаг”нэртэй тал нутгийн соёлын өргөөний захирал Т.Түмэнбаяр өөрөө ном унших дуртай бөгөөд хүүхдүүдийнхээ ном судраа дээдлэх ухамсрыг нэмэгдүүлэх үйлсч сэтгэлээсээ гардаж, мөн илүү олон номд хайртай хүмүүсийг дайчлан дагуулах зорилгоор энэхүү бэлгийг бэлтгэсэн учиртай байжээ. Энэ нь хүү Бүрэнсоёлынх нь тоссон хамгийн ариун бэлэг болж, шинэ ондоо оюун ухааны дээжийг дээдлэн, ажил үйлс нь улам өөдрөг болоход сэтгэлийн хүч нэмэрлэсэн байв. Эд бодис элбэг болсон цагт оюуны дээжийг дээдлэн, ухааны хөрөнгө нэмэрлэх “бэлэг” барина гэдэг бас үнэхээр гайхалтай сайхан.

