solongonews
Зүүн Хатавч боомтын хорио цээрийн газар ашиглалтад орлоо
2017-02-27 16:57
Зүүн Хатавч боомтын хорио цээрийн газар энэ сарын 24-ний өдөр ашиглалтад орсон байна.

Энэ онд Монгол Улсаас оруулсан 700 тонн өвсийг уг боомтын хорио цээрийн газраар оруулж ариутгал хийсэн байна.

Уг хорио цээрийн газар нь Зүүн Хатавч боомтын зүүн өмнө байрлах бөгөөд Өвөр Монголын Шинь Юань Сэн Сао компани бүтээн байгуулжээ. Нийт 250 мянган квадрат метр талбайтай бол 3600 квадрат метр талбай бүхий 3 агуулах, ажлын байр, хурааж хадгалах газар, боомтын хамаарах дүүрэг зэргийг байгуулсан байна. Хорио цээрийн газар нь жилд 500 мянган тонн өвс бордоонд ариутгал хийх хүчин чадалтай аж. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Талын дуу холой радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл