solongonews
Алдарт хуурч Балжинямын дурсгалын өргөө байгуулагдлаа
2020-08-24 13:53
Алдарт хуурч Балжинямын дурсгалын өргөө байгуулагдлаа

“Улаанхад хотын гуравдугаар удаагийн үндэстний цөөнхийн уламжлалт наадам, Ар Хорчин хошууны Хавт Хасарын овооны цагаан хулгана жилийн тахилга жич Сайхантал сумын аравдугаар удаагийн наадм \Анхилам сүү\, Ар хорчин хошууны хоёрдугаар удаагийн цагаан идээний соёлын найр”-ын цуврал ажиллагааны нэг болох Балжинямын дурсгалын өргөө байгуулагдсаныг тэмдэглэх семинар 8-р сарын 23-ны өдрийн үдээс өмнө, хуурчийн маань төрсөн нутаг Баяннуур гацаанд болов.

Алдарт хуурчийн өлгий нутаг болох Баяннуур гацааны намын үүр, гацааны зөвлөл болон гацаанд суугаа хошууны ажиллах ангийнхан 2019 оноос эхлэн зардал мөнгө хуримтлуулан, дурсгалт эд зйүлсийг нь цуглуулж, түүний нутаг орныхоо соёлын хөгжил, монгол урлагийн үйлсэд үзүүлсэн алдар гавъяаг тэмдэглэн дурсгаж, үзүүлсэн хувь нэмрийг нь үнэлэн уламжилж, монгол дуурьлагийн өв уламжлалыг батжиж дэлгэрүүлэхийн бэлгэдэл болгох зорилгоор Балжиням хуурчийн гэрийн хүмүүс төрөл садныхны хүчтэй дэмжлэг болон хошууны засгийн газрын зөвшөөрлөөр Балжинямын дурсгалын өргөөг байгуулан, тус удаагийн Сайхантал сумын наадмыг тохиолдуулан өлзийт мөцөөөр өрхийг сөхсөн нь энэ билээ.

Хуурчийн маань гэр бүл садан төрөл, элэг нэгтэй ахан дүүс, орон нутгийн бичгийн эрдэмтэн багш нар, суу билигт хуурчид, соёл урлагийн зүтгэлтэд хуран цугларч, дурсгалын өргөөг тойрон үзэж, хөрөг сөхөх ёслолд оролцсон ба хуралд онц уригдан оролцсон эрдэмтэн багш нараас учиртай сайхан өгүүлэл дэвшүүлэн, тусгай сэдэвт яриа илтгэл хийхийн хамт чөлөөт ярилцлага өрнүүлж, Балжиням хуурчийн хувийн амьдралаас эхлэн урлагийн үйлс, зохил бүтээлээс тоглох мэргэжил хүртэл нарийн нямбай, гүн гүнзгий судлан ярилцаж, түүний зохиол бүтээлд улам нэг алхам эрдэм шинжилгээний нотлолт хийжээ.

Энэхүү ажиллагаа нь Балжиням гуайн турсөн нутагт ийнхүү утга төгөлдөр болж, үнэдсний нэгдүгээр зэрэглэлийн жижигчин, үе улирсан урлагчин, ард олонд хүрээлэгдсэн алдарт хуурч Балжинямын уйгагүй чармайлга, олноос оройлсон авъяас билиг, алдарт бүтээл, бүтээлч сэтгэхүй зэргийг олон талаас дахинт олноо мэдрүүлж, түүний үр хойчистоо үлдээсэн өв хөрөнгийн үнэ цэнэ, соёлын орны бүтээн байгуулалтад үзүүлсэн нөлөө тусгалыг нэн өргөтгөн, монгол дуурьлагийн хөгжилтөд түлхэц хүчин болох нь дамжиггүй юм.

 

 

Найруулагч: О.МЭРГЭНБИЛИГ
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл