solongonews
Өвөр Монголын баруун бүс нутгаас шинэ хадан зургуудыг илрүүлэв
2017-03-23 11:06
Сүүлийн өдрүүдэд археологичид Алшаа аймгийн зүүн хошууны Баянхот суурингийн Бөхт багаас нүүдэлчин үндэстний хадан зургуудыг шинээр илрүүлсэн байна.

       Эдгээр эртний хадан зураг бараг 2000 гаруй жилийн түүхтэй гэж ӨМӨЗО-ны Алшаа зүүн хошууны түүхийн дурсгалт зүйлсийн хамааралтын товчооноос урьдчилсан тодорхойлолт өгсөн байна. Шинээр илрүүлсэн хадан зураг нь Алшаа уулын Хагшмал талд байрладаг. Зүүн, баруун уртаараа 4000 метр, өмнө, умард өргөнөөрөө 3000 метр. Ерөнхий талбай нь 12 км2 бөгөөд нийт 2000 гаруй хадан зургийг хамарсан. Эдгээр хадан зургуудыг Баян хотын хадан зураг гэж нэрлэсэн байна.

- Баянхотын хадан зургууд нь ижил төвтэй дугариг, тэмдэг, морьтон, янгир, аргаль угалз, морь, бар, ирвэс зэрэг зураг дүрстэй. Хадан зургийг сийлсэн арга барил, агуулгаас үзвэл эдгээр хадан зургууд нь шинэ чулуун зэвсгийн үеийн сүүлчээс Чин гүрний үе хүрэх энэхүү хугацаанд бий болсон гэж анх тодорхойлоод байна гэж Алшаа зүүн хошууны Түүхийн дурсгалт зүйлсийн товчооны ажил мэргэжлийн газрын дарга Ли Шяовэй танилцуулсан юм.

Баянхотын хадан зураг эртний хүмүүсийн тэнгэрийн эрхсийг шүтэх, амьтныг шүтэх зэрэг балар эртний шашин шүтлэгийн ёслолыг харуулж, шинэ чулуун зэвсгийн үеийн хадан зураг болон умардын үндэстний цөөнхийн бүс нутгийн хадан зургийн нийтлэг онцлогтой. Уг хадан зураг Хятадын эртний умард бүс нутгийн үндэстний цөөнхийн амьдралын зан заншил, нийгмийн байдлыг судлахад чухал ач холбогдолтой байх болно.

Зохиогч: УРЬХАН,ХАЛИНА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл