Аадрын цэнхэр манантай
Амтат сайхан зүүдтэй
Үүрийн урьхан салхины дундуур
Сүүний үнэр анхилна...
“Сүүний үнэр анхилна” унаган бага насыг аргадсан энэхүү дууг сонсох бүр Өвөр Монголчуудын мал аж ахуйн амьдралын баяр баясгалантай зураг сэтгэл зүрхийг хөвөлзүүлж байсан бол оны хүрд 21-р зуунд бөмбөрөн ороход өлгий нутгаар анхилан байсан сүүний үнэр Өвөр Монгол төдийгүй Хятад улс, тэрчлэн дэлхийд анхилж, хүртсэн бүхэнд шим тэжээлээ өгнө. Одоогоор сүүний үйлдвэр нь Өвөр Монголын хамгийн төлөөлөх чанартай, хамгийн өрсөлдөх хүчтэй тулгуур аж үйлдвэр болжээ.
Талын гүнээс дэлхийд дуурссан дусал сүүний түүх
Төвд бол бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хугацаа болон өөрийн өртгөөр хамгийн өндөр бүс нутаг юм. Тээврийн зардал нь бусад газруудаас 30 хувь өндөр байдаг. Нэг хайрцаг үнээний сүүг Төвд нутагт хүргэхэд тээврийн зардал нь бусад муж орноос 0.5 юаниар илүү байдаг.
Төвдийн Арь орны борлуулалтыг хариуцаж буй Или группийн борлуулагч Вандүн:
- Цэргийн хуаранд үнээний сүү хүргэж очих бүр урт аяныг туулж, маш их уйтгартай, хүнд бэрхшээлийг туулдаг. Гэвч хацарт нь өндөрлөг газрын улаан шингэсэн байлдагчид бүслүүр хүрэм хүр цасыг давж, үнээний сүүгээ зузаан хөнжилд боож явахад миний сэтгэл баяраар бялхаж ядарснаа мартдаг гэлээ.
Өвөр Монголын Или групп нь буйд бүс нутагт амьдардаг иргэдийн амьдралыг өөд нь татахад нэмэр оруулж байдаг. Или группийн борлуулах цэгийг улсынхаа өнцөг булан бүрд тэрчлэн дэлхийн олон улс оронд байгуулсан байна.
Өвөр Монголын үнээний сүүний түүхийг хүүрнэхэд Или, Мэнню группийн гялалзам хуудас нь болж дурайна.
Өнгөрсөн жил Или группийн ерөнхий орлого 90.223 тэрбум юаньд хүрч, зургаан жил дараалан Ази тивийн сүүний салбарын “Тэргүүн суудалд”-д саатлаа. Или, Мэнню хэмээх хоёр групп нь дэлхийн сүүний салбарын арван хүчирхэгт багтаж, үнээний сүүний гаралт, сүүний салбарын өрсөлдөх хүч болон цагаан идээний зах зээлээрээ Хятад улсад тэргүүлж байна. “Тал нутгийн үхэр”-ээс “Хятадын үхэр”, “Дэлхийн үхэр” болсон Мэнню группийн хөгжил нь талын гүнээс дэлхийд дуурсах дусал сүүний түүхийг хүүрнэж, Өвөр Монгол, Хятад улсын сүүний салбарын хөгжлийн түүхийг харуулна.
Өвөр Монголоос гарсан тус хоёр сүүний үйлдвэрийн хөгжлийн түүхээс хуваалцъя
1956 онд Хөххотын Хотон дүүрэг нь сүүний чанар сайн том хэлбэрийн үнээ тэжээдэг долоон өрхийг сонгон, Улаантуг үхэр тэжээх хоршоог байгуулжээ. Тухайн үеийн Хөххотын Хотон сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр нь одоогийн И Ли групп болно.
Тухайн жил Хөххотын Хотон сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр нь 76 ажилтантай, жилд 47 мянган юанийн орлоготой зайрмаг үйлдвэрлэдэг жижигхэн үйлдвэр байв.
1999 онд Хөххотын 53 хавтгай дөрвөлжин метр түрээсийн байранд Мэнню компани байгуулагджээ. Анх байгуулагдахад Мэнню компанийн жилийн борлуулалтын орлого 40 сая юань ч хүрэхгүй байв. Хятад улсын сүүний аж ахуйн нэгжүүдийн дотор 1116 жагсаж байлаа. Гэтэл 20 жилийн дотор энэхүү “Тал нутгийн үхэр”-ийн жилийн орлого нь 70 тэрбум юаньд хүрч, дэлхийн сүүний салбарын чухал хүчин болсон билээ.
Ялимгүй жижигхэн үйлдвэрийн газраас дэлхийн сүүний үйлдвэрийн арван хүчирхэгт олон жил дараалан орсон нь дэлхийн хамгийн шилдэг чанартай цагаан идээ боловсруулдгаас болжээ. Энэхүү өндөр стандартад хүрсний уг сурвалж уугуул хөрс нь хаана байгаа бол?
Дэлхий дахинд танигдсан саалийн үнээ маллах шижир алтан бүс болох Өвөр Монголын тал нутагт байгаа юм.
Шижир алтан бүсээс ивлэсэн шимтэй үнээний сүү
Өнгөрсөн жил Гуанжүө хотод болсон Өвөр Монголын эко хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн солилцооны форумын үеэр Шилийнгол аймгаас ирсэн Тогоо /Цахар цагаан идээний улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн төлөөлөгч чанартай өвлөн уламжлагч/ тухайн өдөр хурууд хийж Гуанжүөгийн иргэдэд амтлуулсан байна. Цагаан идээ нь уураг, кальци, өөх, витамин зэрэг олон амин дэм агуулдаг дээд зэрэглэлийн идээ болохыг тухайн газрын хүмүүст таниулсан байна. Тогоо:
- Цагаан идээ нь улирлын өнгөө дагадаг. Шар тос өвсний өнгөөр хувирч, зун өвс ногоон цагт сайхан шар өнгөтэй тос гарч, өвс цайвал шар тосны өнгө ч цайрдаг. Хаврын үнээний сүү шингэн, намраар үнээний сүү өтгөн болдог болохоор хаврын хурууд тос бага цагаан өнгөтэй, намрын хурууд тос дааварласан шаргал өнгөтэй байдаг гэлээ.
Монголчууд өвсний соргог усны тунгалгийг даган мал сүргээ бэлчээн тарга хүчийг нь нэмэгдүүлж, үнээ сааж цагаан идээ боловсруулан уламжлалт аргаар хурууд, өрөм, шар тос, цураа, зөөхий, цөцгий, тараг, айраг зэрэг хэдэн арван төрлийн шим сайтай цагаан идээ боловсруулдаг. Или, Мэнню зэрэг дагуулагч аж ахуйн нэгжүүд одоогоор Өвөр Монголын үндэстний цагаан идээний салбарт жилийн 500 мянган тонн сүү боловсруулах боломжтой болж, энэ нь Өвөр Монголын шинэ соргог сүүний гаралтын 1\10 -ийг эзэлж, зах зээлийн далд хүч тасралтгүй чангарсан байна.
Одоогоор Өвөр Монголын үнээний сүүний гаралт, сүүний салбарын өрсөлдөх хүч ба цагаан идээний зах зээл нь Хятадад түрүүлж, Хятадын сүүний сан хөмрөг болсон байна. Өвөр Монголын томоохон мал аж ахуйн талбайн шинэ соргог үнээний сүүний сүүн өөх ба сүүний уураг нь тус тус 3.7 хувь, 3.39 хувьд хүрсэн нь тэргүүний түвшинд хүрчээ. Тэргүүний чанартай цагаан идээ боловсруулах суурь болон нөхцөлийг бүрдүүлсэн аж.
- Өвөр Монголын нарны тусгал, цаг агаарын нөхцөл зэрэг нь саалийн үнээ маллахад маш таатай нөхцөл боломжийг бүрдүүлэн урт удаан жилийн сүү сааль боловсруулсан баялаг туршлагатай. Өвөр Монгол нь сүүний салбарыг хөгжүүлэхийг дэмждэг. Сүүний салбарын уриалагч аж ахуйн нэгжүүдийн нөлөөлөх хүч өндөр, боловсруулах хэмжээ их, борлуулалт баталгаатай байдаг гэж ӨЗО-ы Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн амьтны шим тэжээл, тэжээл бордооны судалгааны хүрээлэнгийн орлогч дарга Гаоминь ярилаа.
“Хятад улсын сүүний хот” нь Өвөр Монголд байдаг. Өвөр Монгол Хатан гол, Нонь мөрөн, Баруун Ляохэ голын сав газар болон Хөлөнбуйр, Шилийнголын тал нутаг зэрэг таван том сүүний сууринтай бөгөөд Или, Мэнню зэрэг дэлхийн хэмжээний уриалагч аж ахуйн нэгж бий. Өвөр Монголын сүүний аж үйлдвэрийн төлөвлөлт ба зах зээлийн борлуулалт нь Хятад, Австрали, Шинэ Зеланд, Зүүн Өмнөд Ази, Хонконг, Макао зэрэг улс, бүс нутгаар тархаж, цар хүрээ, аж үйлдвэр, даяаршлын түвшин нь тасралгүй дээшилсээр байна.
... Цэцгийн дээгүүр үүлний доогуур
Анхилан байгаа сүүний үнэр
Энэ бол хөдөлмөрийн баясал
Энэ бол жаргалын дуу юм.
