solongonews
Бахархам сайхан Баруун Үзэмчин, баясан зугаацах дархан орон
2017-03-23 17:58
- Баруун Үзэмчин хошууны соёл аялал жуулчлалын салбарын аж ахуйг тэмдэглэв

Өргөн уудам нутаг дэвсгэр, үзэсгэлэнт сайхан байгаль ахуй, нүүдэл мал аж ахуйн уугуул соёл, Үзэмчин нутгийн өвөрмөц онцлогоороо алдаршсан Баруун Үзэмчин хошуу Өвөр Монголын аялал жуулчлалын ажлын их хурал дээр ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэний “Одоо ба ирээдүйд Өвөр Монголын аялал жуулчлалын салбарыг сайн төлөвлөх, өөрчлөн шинэчлэх, хөгжлийг ахиулах зангилааны цаг үе мөн” гэсэн ярианд тулгуурлан “Сүрлэг үзэсгэлэнт Өвөр Монгол · Үзэсгэлэнт сайхан орон” гэх сурталчилгааны брэндийн эргэн тойронд ӨМӨЗО-ны аялал жуулчлалын он-2017 оны алтан боломжийг ашиглан, бүс нутгийн аялал жуулчлал, дөрвөн улирлын аялал жуулчлалыг ахиулж, аялал жуулчлалын ажлын үр дүнг дээшлүүлэн, аялал жуулчлалын салбарын аж ахуйг хүчирхэгжүүлэхээр дамжуулан гуравдугаар аж аж ахуйг хөгжүүлэн хот хөдөөгийн оршин суугчдын орлогыг нэмэгдүүлнэ.

Тус хошуу өнгөрсөн онд соёл болон аялал жуулчлалын салбарыг уялдуулан хөгжүүлэхийг ахиулж, “Хоёр том сэдэвт үйл ажиллагаа”, “Дөрвөн төрлийн соёл спортын тэмцээн”-ийг зохион байгуулж, Хятадын төвийн телевизийн 7 дугаар сувагтай хамтран “Баруун Үзэмчин хошууны тал нутгийн язгуур дуу урлагийн найр, Үзэсгэлэнт сайхан хөдөө нутаг миний баясал нэвтрүүлэг, Баруун Үзэмчин хошууны  улсын баярт зориулсан онцгой нэвтрүүлэг”-ийг хийж цацаж, ухуулга сурталчилгааны цар хүрээгээ тэлэх зорилгоор 104 сая юанийн хөрөнгө оруулж, Улаан Утайн үзэсгэлэнт орон зэрэг “Таван том үзэсгэлэнт орон”-г зэрэглэл дээшлүүлэн бүтээн байгуулж, “Бахархам сайхан Баруун Үзэмчин баясан зугаацах дархан орон” хэмээх гол өнгө аясыг бүтээж, ухуулга танилцуулгаа нэмэгдүүлэн, 2016 онд хүлээн авсан жуулчдын тоо давхардсан тоогоор 800 мянганд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 29  хувиар нэмэгдэн, аялал жуулчлалын орлого 400 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 28 хувиар нэмэгдсэн байна.

Энэ суурин дээр тус хошуу 2017 онд “Хоёр том сэдэвт үйл ажиллагаа” ба “Дөрвөн том соёл спортын тэмцээн”-ийг зэрэглэл нэмэгдүүлж, “Олон улсын тал нутгийн 10 мянган иргэдийн марафон тэмцээн”, “Хятадын дундад маягийн бөхийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулахаар өргөдөл гаргаж, Хятад улсын адууны аж ахуйн нийгэмлэг”-ээс Хятад улсын адууны аж ахуйн арга хэлбэрээ өөрчлөн зэрэглэл дээшлүүлэхэд хүчин зүтгэл гаргасан үлгэр жишээ орон”-оор үнэлэгдсэн ашигтай алтан боломжийг ашиглан, цагаан адууны соёлдоо түшиглэж, адууны аж ахуйг илүү хөгжүүлж, “Хятад улсын хамгийн сайхан арван баг тосгоны нэг болсон Ногоонбулаг баг”-аар “Хамгийн сайхан баг тосгон” гэх брэнд тэмдгийг бүрэн ашиглаж, тал нутгийн нүүдэл соёлд суурилсан “Аялах, зугаалах, худалдаа, зугаа цэнгэл” зэрэг аялал жуулчлалын 6 элементийн суурин дээр “Арилжаа худалдааны аялал жуулчлал, эрүүл мэндээ хамгаалах аялал жуулчлал, судалгаа сургалтын аялал жуулчлал, археологийн аялал жуулчлал” зэрэг олон төрлийн аялал жуулчлалыг шинээр хөгжүүлж, аялал жуулчлалын шилдэг зам шугамыг засан шинэчилж, “Үзэмчин хурим” зэрэг хэсэг шилдэг шинэ зүйлийг санаачлан сэдэж, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнийг бүтээж, жуулчдын сонирхлыг татаж, аялал жуулчлалын орлогоо нэмэгдүүлнэ.

Улаан Утай, Монгол хан хот, Сэргэлэн хараат нүүдэлчин аймгийн соёлын хамгаалалтын орон, Хавчгай, Сүлд  соёлын аж ахуйн бүс зэрэг 6 том аялал жуулчлалын орны нарийн төлөвлөгөө гаргаж, аялал жуулчлалын суурь бүтээн байгуулалтаа илүү нэг алхам бүрэн болгож, аялал жуулчлалын орны зэрэглэл ахиулан, Балгаргол сууринд бөхийн соёлыг харуулсан зугаалах зориулалттай талбайг байгуулж, өөрөө бие даан машин жолоодон аялж зугаалах шаардлагад нийцүүлэн Баянхуа суурин болон Баянхошуу суманд тус тус үйлчилгээний төв байгуулан, Улаан Утай аялал жуулчлалын оронд дүүжин зам ба цахилгаанжсан систем суурилуулан, зочид буудлын тоног төхөөрөмжийг бүрэн болгож, Монгол хан хот аялал жуулчлалын орны нүүдэл соёлын онцлог шинжийг нэмэгдүүлэн, морин уралдааны талбай зэрэг наадам цэнгээний төслийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ үйл ажиллагаа явуулах цаг хугацаагаа уртасгаж, Хавчгай аялал жуулчлалын бүсийг ерөнхийд нь зэрэглэл ахиулж, орох үүд, хоноглох орон сууц, буудал зэргийн нөхцөлийг сайжруулан, наадам цэнгээний төрлийг нэмэгдүүлж, зугаалах зам шугамыг бүрдүүлж, Сэргэлэн хараат аялал жуулчлалын бүс нутгийн зам шугамыг шинэчилж “Азтай” сувиллын газар аялал жуулчлалын аж ахуйтай уялдуулан, бие сувилах, Монгол анагаах ухааны эрүүл мэндэд үйлчлэх аялал жуулчлалын суурин газар болгож, Монгол хан хот аялал жуулчлалын газраар гол болгосон “99 километр” тал нутгийн нүүдэл соёлын үзэсгэлэнд суурилж, тал нутгийн 5A зэрэглэлийн аялал жуулчлалын бүсийг сэдэн байгуулна.

Улаанхаалга сумын сүм хийдийн соёл, Хоолтын гол суурингийн  аялал жуулчлалын онцлогт суурин зэрэгт түшиглэн Агтаргын нуур, Цайдам нуур, Хэрэмтийн нуур, Бал нуур зэрэг усан систем ба Горихон хайрхан, Горхрон усан цөөрөм, Ганай элс, Баянцагаан овоо зэрэг аялал жуулчлалын нөөцийн эргэн тойронд хөдөө тосгоны аялал жуулчлалын төлөвлөгөө байгуулж, мал аж ахуйн орны аялал жуулчлал болон ядуурлыг бууруулж, тухайн газрын малчдын амьдрал үйлдвэрлэлийн нөхцөлийг нь сайжруулан, ядуурлыг бууруулах бодлого ба аялал жуулчлалын аж ахуйн уялдаа холбоог чангатгаж, Хоолтын гол суурингийн Баянбулаг баг ба Баян-Эрхт багаар туршилтын чиг болгон аялал жуулчлалаар ядуурлыг бууруулах ажлыг хийж, илүү олон гадаад дотоодын жуулчид болон фото зургийн сонирхолтой хүмүүсийг татаж,  2017 онд нэг сая жуулчдыг хүлээн авч, аялал жуулчлалын орлогыг 500 сая юаньд хүргэх харалтыг дурдан гаргасан байна.

Мөн Өвөр Монголын арван дөрөв дэх удаагийн мөнгөн өвлийн наадам, долоо дахь удаагийн Монгол үндэстний өвлийн улирлын хувцас заслын урлагийн наадмыг зохион байгуулж, өвлийн улирлын Үзэмчний тал нутгийн үзэсгэлэнт төрхийг олон нийтэд харуулан, дөрвөн улирлын аялал жуулчлалын аж ахуйг хөгжүүлэх анхны алхмыг алхаж, хошуу нутгийнхаа нэр алдар болон нөлөөлөх хүчээ дээшлүүлж, дөрвөн улирал ээлжилсэн соёл аялал жуулчлалын аж ахуй нь ард иргэдийн орлогыг нэмэгдүүлсэн байна.

Зохиогч: А.Эрхэмбат
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл