Ардын Өдрийн Сонин-Өвөр Монголын Өдрийн Сонины Хороо стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Хөххотод боллоо. Ардын Өдрийн Сонин нь дэлхийн арван том сонины нэг гэгддэг билээ.
Ёслолын үеэр Ардын Өдрийн Сонины хэвлэл мэдээллийн технологийн ХХК-ийн захирал Еэ Жэньжэнь, ӨМӨСХ-ны орлогч нарийн бичгийн дарга бөгөөд орлогч дарга Ү Хайлүн “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг уялдуулан хөгжүүлэх стратегийн хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсан байна.
2016 онд Ардын Өдрийн Сонины Ардын сайт болон Өвөр Монголын Өдрийн Сонин стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан нь хоёр талын хамтын ажиллагааны хөгжилд том хувь нэмэр оруулсан юм. Шинэ оны эхэнд Ардын Өдрийн Сонин болон Өвөр Монголын Өдрийн Сонины Хороо нь дахин хамтын ажиллагааны гэрээ хийсэн нь хоёр байгууллагын хэвлэл мэдээллийн цаашдын хөгжилд чухал хувь нэмэр оруулах болно.
Ардын Өдрийн Сонин-ӨМӨСХ стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав
2017-02-17 16:41
Ардын Өдрийн Сонин-ӨМӨСХ стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Найруулагч: Saraa
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
