Өвөр Монголын 9 аймаг хот хамтийн ажиллагааны гэрээ байгууллаа
2017-02-28 11:18
Өвөр Монголын 9 аймаг хот төвийн аж ахуйн нэгж, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

Бугат, Ордос, Хянган аймаг, Тунляо, Шилийнгол аймаг, Улаанцав, Үхай, Баяннуур, Алшаа зэрэг 9 аймаг хот нь 2 дугаар сарын 27-ны өдөр Өвөр Монголын болон Төвийн аж ахуйн нэгжийн хамтран ажиллах хэлэлцээрийн хурлын салбар талбайд оролцож, Төвийн аж ахуйн нэгж, Хятадын санхүүгийн байгууллагуудтай стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Мөн төслийн хөрөнгө оруулалтын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тэд өөрсдийн сонирхож буй болон холбогдолтой төслийн дагуу төвийн аж ахуйн нэгж, Хятадын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сан зэрэг салбартай хэлэлцээр хийж танилцсан байна.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
