solongonews
Ордос хот 97 төсөлд гарын үсэг зурлаа
2017-02-28 11:26
Ордос хот нийт 474.9 тэрбум юанийн санхүүжилттэй 97 төсөлд гарын үсэг зуржээ.

Хурлын үеэр 

Хоёрдугаар сарын 27-ны өдөр нээгдсэн Өвөр Монгол болон Төвийн аж ахуйн нэгжүүдийн хамтран ажиллах хэлэлцээрийн хурлын дагуу Ордос хот нь холбогдох аж ахуйн нэгжүүдтэй идэвхтэй гэрээ байгуулж, 97 төсөлд гарын үсэг зурсан бол ерөнхий хөрөнгө оруулалт нь нийт 474.9 тэрбум юаньд хүрсэн байна. Үүнд 141.1 тэрбум юанийн санхүүжилттэй 23 төслийн гэрээ нь Бээжинд хийгдэж, 333.8 тэрбум юанийн санхүүжилттэй 74 төслийн гэрээ нь Ордос хот дахь салбар талбайд хийгдсэн байна.

Ордос хотын намын хорооны нарийн бичгийн дарга Ию Жүнь-Янь, орлогч нарийн бичгийн дарга, хотын дарга Гун Минжү нар хуралд оролцжээ. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл