"Хятадын сүүний аж үйлдвэрийн парк" Стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 01-р сарын 16-ны өдрийн үдээс хойш болсон байна.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Хөх хот, Тунляо, Баяннуур хотын захиргаа Мэн Ниү групптэй стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. Хамтын ажиллагааны гэрээний дагуу Хөх хот, Тунляо, Баяннуур хот Мэн Ниү групптэй хамтран Хятадын сүү сүүн бүтээгдэхүүний парк байгуулна.
ӨМӨЗО-ы Намын хороо, Засгийн газар сүүний салбарыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг идэвхжүүлэх стратегиудыг тууштай хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн кластерийн олон төслийг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэв. "Хятадын сүүний аж үйлдвэрийн парк" төслийг Мэн Ниү групп санаачилсан бөгөөд 2019 оны 08-р сард Хөх хотод албан ёсоор нээсэн юм. Энэхүү төсөл Хорингэр шяниар гол бүс болгон, Хөх хот, цаашлаад Өвөр Монголыг бүхэлд нь хамруулж, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжлийн өндөр түвшинд хөгжүүлэх шинэ арга замыг судалж, төвлөрсөн, эрчимтэй хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, 100 тэрбум юаний үйлдвэрлэлийг бий болгоно. Аж үйлдвэрийн парк ашиглалтад орсноор Өвөр Монголын сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл стандарт, шинжлэх ухааны судалгаа, ухаалаг үйлдвэрлэл, худалдааны гол орон бүс болж, ӨМӨЗО-ы сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сэргээж хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ. Өнгөрсөн оны 11-р сард "Или орчин үеийн ухаалаг, эрүүл хөндий" төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус төсөл сүүний салбарыг ногоон, ухаалаг, дижитал, олон улсын өндөр чанарын хөгжлийн цогцолбор байгуулах, Өвөр Монголын сүүний аж үйлдвэрийг сэргээх стратеги хэрэгжүүлэх, бүс нутгийн эдийн засгийг өндөр чанартай хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
