solongonews
“Хүлэг апп”-д анхаарлаа хандуулна уу
2016-12-30 22:12
Өвөр Монголын монгол мэдээ мэдээлэл цоо шинэ түүхэн хуудсыг нээлээ.

Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны монгол бичгийн апп “Хүлэг” нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны үдэш албан ёсоор ашиглалтад орлоо.

Хүлэг апп ӨМӨС-ны хөгжлийн чухал үр бүтээл бөгөөд Хятадын бие даан судлан хийсэн анхдагч монгол бичгийн апп болно. Хүлэг апп нь агуулгын төлөвлөлт, дизайн, үйлдлийн хувьд хэрэглэгчид гар утсаараа уншиж сонирхох боломжтойгоороо Хятадын тэргүүний мэргэжлийн түвшинд хүрч чадсан байна.

Одоогийн байдлаар уг апп нь Анхаарал, Цаг Төр, Төвлөрөл, Нийгэм амьдрал, Соёл цэнгэл, Дуу дүрс, Шууд нэвтрүүлэг зэрэг 7 суваг болон 9 аймаг хотын апп групп, засгийн ажил, цахим сонин зэрэг агуулгыг хамарч, мөн шууд нэвтрүүлгийн чадавхтай болно.

Хүлэг апп нь Өвөр Монголын монгол мэдээ мэдээллийн цоо шинэ түүхэн хуудсыг нээлээ.

 

Зохиогч: С.УРЬХАН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл