solongonews
Хятад улсын сүүний чиглэлийн тэмээний хөврөл шилжүүлсэн туршилт амжилттай боллоо
2020-03-26 16:39
Хятад улсын сүүний чиглэлийн тэмээний хөврөл шилжүүлсэн туршилт амжилттай боллоо.

Алшаа аймгийн Алшаа Баруун хошууны Алтан-Овоо суурингийн сайн үүлдрийн тэмээ маллан үржүүлэх суурин хөврөл шилжүүлэн суулгасан анхны хоёр төлөө хүлээн авав.
Хятад улсын сүүний чиглэлийн тэмээний анхны хөврөл шилжүүлсэн туршилт амжилттай болсон нь батлагдлаа.

2019 оны 01-р сарын дундуур Өвөр Монголын тэмээний судалгааны хүрээлэн, Алшаа аймгийн мал аж ахуйн судлалын газар, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль болон Австрали, Арабын Холбоот Ахмат улс, Иран зэрэг олон улсын мэргэжилтнүүд хамтран ажиллаж, Өвөр Монголын Алшаа аймгийн Алшаа Баруун хошууны Алтан-Овоо суурингийн сайн үүлдрийн тэмээ маллан үржүүлэх сууринд Алшаа нутгийн арван нэгэн хос бөхт ингийг сонгон, сүүний чиглэлийн хөврөл шилжүүлэх туршилт хийсэн байна. Үүний дүнд энэ сарын 16-ны өдөр болон 22-ны өдөр төлөө хүлээн авчээ. Одоогийн байдлаар хоёр ботгоны өсөлт тун сайн байгаа аж.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Монгол Одон Телевизийн вичат
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл