solongonews
AOPA нислэгийн цуглаан өндөрлөв
2020-08-26 10:25
AOPA нислэгийн цуглаан өндөрлөлөө.

   Сүүлийн өдрүүдэд гурван өдрийн хугацаатай үргэлжилсэн AOPA-ийн Улаанцавын нислэгийн цуглаан болон Ази тив номхон далайн орны худалдааны дээд сургуулиудын хоорондын тэмцээн Өвөр Монголын Дөрвөд хошуунд өндөрлөв.

  Тус үйл ажиллагааг Улаанцав хотын Соёл аялал жуулчлал, спортын товчоо, Хятадын нисэх онгоцны эзэд ба Нисгэгчдийн холбоо, Ази тив номхон далайн орны худалдааны дээд сургуулиудын хоорондын тэмцээний зохион байгуулах комиссоос санаачлан зохион байгуулсан байна. Тус удаагийн цуглаанд дотоод, гадаадын тэргүүний 50 нислэгийн баг оролцсон бөгөөд шүхэрчид шүхрээр буух явцдаа агаарт янз бүрийн үзүүлбэр хийж, ур авьяасаа гайхуулсан билээ.

AOPA-гийн олон улсын нислэгийн цуглаан нь Америкийн EAA-гийн нисгэгчдийн их цуглаанаас үүсэлтэй. Хятадын AOPA олон улсын нислэгийн цуглаан нь 2012 оноос эхэлж зохион байгуулагдсан байна.


 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл