solongonews
Өвөр Монголын Радио Телевиз Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагад амны хаалт хандивлав
2020-05-29 16:29
Өвөр Монголын Радио Телевиз Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагад амны хаалт хандивлав.

Өвөр Монголын Радио Телевиз Монгол Улсын хэсэг хэвлэл мэдээллийн байгууллагад амны хаалт хандивлах үйл ажиллагаа саяхан зохион байгуулагдав. Хэвлэл мэдээллийн байгууллага нь "COVID-19"-ийн  тархалтын хүндрэлтэй газруудад ажиллаж, тахлын талаарх мэдээ мэдээллийг цаг тухайд нь түргэн шуурхай мэдээлж, ард түмэнд хүргэдэг.

Энэхүү онцгой цагийг тохиолдуулан Өвөр Монголын Радио Телевиз хамтран ажилладаг Монгол Улсын хэсэг хэвлэл мэдээллийн байгууллагад өдөр тутмын ажилд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор амны хаалт хандивласан байна.

   

Энэ удаад Өвөр Монголын Радио Телевиз Монгол Улсын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Улаанбаатар Телевиз, Боловсрол Суваг, TV5, TV2 телевиз болон FM107.5 радио зэрэг 6 байгууллага нэгжид нийт 5700 амны хаалт хандивлалаа.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ТАЛЫН РАДИО ВИЧАТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл