solongonews
Эргүнэ хунгийн нутгийн үзэмжээс
2020-08-26 17:30
Эргүнэ хунгийн нутгийн үзэмжээс

Эргүнэ хот нь Эргүнэ голын нэрээр нэрлэгдсэн Хөлөнбуйр хотын харьяа шяний зэрэглэлийн хот болно. Их Хянган давааны баруун хойд тал, Хөлөнбуйрын тал нутгийн хойд бие, Эргүнэ голын баруун хөвөөнд байрладаг.
Дэлгэр зуны долоо найман сар нь Эргүнэ нутгийн хамгийн сайхан улирал. Тэнгэр нь цэлмэг, агаар нь цэнхэр, тал нь ногоон, ус нь тунгалаг, өвс бэлчээр халиуран, цэцэг мяралзсан гайхамшигт хиргүй ариун дагшин энэ нутаг нь монгол үндэстний маань үүсэл мандлын голомт, үүх түүхтэй, өв зузаан соёлтой Эргүнэ хунгийн үлгэр домогт нутаг билээ.
Эргүнэ нутагт хүмүүсийн харааг булаан сэтгэлийг догдруулам байгалийн өнгө үзэмж их. “Азийн хамгийн том нуга газар” хэмээгдсэн Эргүнэ голын урсгал дагуух нуга газар, Өвөр Монголд онгон төрхөөрөө хамгаалагдаж үлдсэн 520  мянган га байгалийн өвс бэлчээр, 2160 мянган га балар эртний ой тайгатайгаараа эх орны умард хилийн экологийн аюулгүй байдлын хамгаалалтын анхны сэргийлэх шугам болсон байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Амьдрал гарагийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл