Долоон ихэр төл тослоо
2020-03-27 16:18
Долоон ихэр төл тослоо.
Хонь ихэрлэх буюу гурав ихэрлэх нь тийм сонин биш боловч 7 ихэрлэх нь харин ховор тохиолдол. Өвөр Монголын Шилийнгол аймгийн Улгай менежментийн орны Улгай мал аж ахуйн талбайн малчин Зоригтын нэг хонь долоо ихэрлэжээ.

Зоригт 7 хургандаа тусгай дулаан хашаа бэлтгэжээ. Эхийн сүү гуравхан хургыг цатгаж байгаа болохоор 4 хургыг нь бусад хониндоо авуулж, 7 хурга нь бүгд торниун бойжиж байна.

Мал аж ахуйн чиглэлийн мэргэжилтэн хэлэхдээ: Долоон ихэрлэнэ гэдэг эх малын бодгаль биеийн удамшлаас гадна, арчилгаа, маллагаа, орчны нөхцөл байдалтай маш их холбоотой гэлээ.
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх
