solongonews
Баяжлын зам
2020-08-27 09:05
Баяжлын зам.

     Өвөр Монголын Хянган аймгийн Хорчин баруун гаран дунд хошууны Баянманх сумын Хатавч гацааны Баяр 20 га талбайтай экологийн ойг хамгаалах ажил албатай. Тачир цөл нутгаа ойжуулах зорилгоор урьд нь мод тарьдаг байсан боловч ой модны экологийн ач холбогдлыг зөв ойлгохгүй учраас бүр тарих сонирхол ч үгүй болж байсан гэж Баяр ярьж байлаа. Гэхдээ одоо тусгай хүмүүс мод тарьж бүгдийг нь эдгээн босгож байгаа учраас экологийн орчинд төдийгүй иргэдийн үзэл ойлголтод ч өөрчлөлттэй боллоо.

2018 онд холбогдох байгууллагын дэмжлэгтэйгээр Улаан-Од ойн талбай нутагтаа чацарганы чихийг 100 гад суулгасан юм. Үүний зэрэгцээ хошууны захиргаанаас хавартаа малаа хорьж тэжээх, бэлчээрээ сэргээх, бог малын тоог багасган, бод мал илүү тэжээлгэх зэрэг бодлого боловсруулан хэрэгжүүлжээ. Баяр ядуурлаас ангижруулах төслийн нөхөн төлбөрийн тусламжтайгаар 10 үхэр авч тэжээн, ядуурлаас гарсан байна.

Баяр: 

- Одоо ой мод ногоороод экологийн орчин сайжирсан төдийгүй энэ ой модыг сахин хамгаалах ажлаас жилдээ 10 мянган юаний цалин авдаг боллоо. Бод мал тэжээхэд амар, орлого ч илүү болж байна ярьлаа.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл