solongonews
“Нэг цонхны үйлчилгээний систем”-ийн ажлын хурал Манжуурт боллоо
2016-12-02 16:44
ӨМӨЗО-ны Олон улсын худалдааны “Нэг цонхны үйлчилгээний систем”-ийг бий болгох ажлын хурал 11 дүгээр сарын 29-ний өдөр Манжуур хотод болжээ.

Хурлаар электрон боомтыг байгуулах болон “Нэг цонхны үйлчилгээний систем”-ийг Өвөр Монгоын хэмжээнд нэвтрүүлэх талаар хийж буй ажлын тайланг тавьж, Хөххот, Манжуур боомтын холбогдох байгууллагуудын төлөөлөгчид уг асуудлаар ярилцлага өрнүүлжээ.

Хурлын дараа төлөөлөгчид Манжуур хилийн боомтод очиж электрон боомтын ажиллагаатай танилцахын зэрэгцээ “Нэг цонхны үйлчилгээний систем”-ийг ашиглалтад оруулах нээлтийн арга хэмжээнд оролцсон байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Өвөр Монголын Талын дуу хоолой радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл