70 гаруй технологийн компанийг Хорингэр шинэ дүүрэгт ажиллуулна
2017-02-28 16:49
Нийт хөрөнгө оруулалтын ерөнхий хэмжээ 330 сая юаньд хүрчээ.
Хөххотын Хорингэр шинэ дүүргийн үүлэн тооцоолуурын том датагийн бизнес эрхлэгчдийн төв PPP загвараар бүтээн байгуулан ажиллуулсан бөгөөд нийт талбай 39.3 мянган хавтгай дөрвөлжин метр, хөрөнгө оруулалтын ерөнхий хэмжээ 330 сая юань болох төсөл билээ.

Сүүлийн өдрүүдэд 70 гаруй технологийн компаниуд уг төвтэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд одоог болтол 30 гаруй компани ажлаа эхлүүлсэн байна. Ирээдүйд бизнес эрхлэгчдийн төвийн компаниуд Өвөр Монголын үүлэн тооцоолуурын үйлчилгээ, цахилгаан эрчим хүч болон том интернэт компаниудтай хамтран ажиллах нөхцөл зэрэг давуу талуудыг ашиглан өөрийн хөгжлийг цаашид ахиулах боломжтой болно.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх
