solongonews
Хөххотын тээврийн хэрэгслийн тоо 987199-д хүрчээ
2017-01-04 11:31
Хөххотын Замын хөдөлгөөн зохицуулах төвийн Автомашины салбараас 2016 оны 12 дугаар сар гэхэд Хөххотын тээврийн хэрэгсэл 987199-д хүрч, 2016 онд 133272 тээврийн хэрэгсэл шинээр нэмэгдсэн ба сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгсэл нэмэгдсэнээрээ шинэ тэмдэглэлийг үүдсэн байна гэж мэдээллээ. Үүнд, автомашины тоо 897919 -д хүрч, тээврийн хэрэгслийн 91 хувийг эзэлж байгаа юм байна.

      Хөххотын тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийг дагаад Хөххотын Замын хөдөлгөөний төвийн Автомашины салбарт мөн илүү хүнд сорилт тулгарч, замын түгжрэлийг бий болгосон байна. Үүнээс шалтгаалж Хөххот зам засах, шинэ зам барих тал дээр их хөрөнгө оруулсан боловч тээврийн хэрэгслийн аялал жуулчлалын эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна. Мөн метроны барилга, зам засвар, ус дамжуулах шугам хоолой, засвар үйлчилгээ зэрэг төслүүд ч зам харилцаанд нөлөөлөх болов. Зам тээврийн осол, замын хөдөлгөөний гэмт хэрэг, замын дүрмийг зөрчих зэрэг нь замын түгжрэлийн шалтгааны нэг юм. Мөн автомашины зогсоолын асуудал, хотын нэгдсэн төлөвлөлтийн зогсоол нь автомашины нэмэгдлийг гүйцэхгүй зэрэг шалтгаан оршиж байна.

Хөххотын Замын хөдөлгөөний зохицуулах төвийн Автомашины салбарын цагдаа нар агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг багасгахын тулд иргэдийг автобусанд сууж байхыг сануулж байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл