Сурвалжлагч гурав дахь удаагийн Хятад улс(Ордос)-ын олон улсын хонь ямааны ноос ноолуурын үзэсгэлэнгийн хэвлэлийн бага хурлаас мэдээлсэнээр, Гурав дахь удаагийн Хятад улс(Ордос)-ын олон улсын хонь ямааны ноос ноолуурын үзэсгэлэн 2020 оны 09 сарын 25-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэл Өвөр Монголын Ордос хотын Дүншэн дүүргийн бүх ардын бие чийрэгжүүлэх төвд зохион байгуулагдахаар буй. Тус үзэсгэлэн нь “Шинийг санаачилж хамтдаа ашиг хүртэж, шинэ цаг эринд ноос ноолуурын бүтээгдэхүүнийг эдлэе” гэсэн гол сэдвийн хүрээнд өрнөх болно.
Тус үзэсгэлэнд засгийн газраас голлон удирдаж, аж ахуйн нэгжээс үйл ажиллагаа явуулж, зах зээлийн дүрэм горимын загварыг хэрэглэхээр төлөвлөж байна. Мөн тус удаагийн үзэсгэлэнд нь гурван том онцлогийг илүү товойлгоно.
Нэгдүгээрт онлайн ба офлайныг нэг цогцжуулна. Хоёрдугаарт, ажиллагааны хэлбэрийг цаг үеийн өнгө аяст зохицуулна. Гуравдугаарт, үндэстний бүтээгдэхүүний өвөрмөц онцлогийг дэлгэн харуулна.
Мэдээгээр, сүүлийн жилүүдэд Ордос хотынхон өвөрмөц давуу талтай газар зүйн нөхцөл болон чанар сайтай ноолуурын баялагт түшиглэн шинэ хөгжилийн үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, хонь ямааны ноос ноолуурын аж ахуйн хэлбэрээ өөрчлөлт зэрэглэл ахиулахыг үргэлжлэн дэмжив. 2018 он ба 2019 онд хоёр удаагийн “Хятад улс (Ордос)-ын олон улсын хонь ямааны ноос ноолуурын үзэсгэлэн”-г амжилттай зохион байгуулсан. Улмаар дэлхий дахинд Ордосын ноолуурын аж ауйг ойлгох цонхыг нээж, хонь ямааны ноос ноолуурын аж ахуйн олон улсын солилцоо хамтын ажиллагааг сайжруулах, бүх аж ахуйн гинжин сүлжээний хөгжлийг дэмжих зэрэг талаар идэвхтэй нөлөө үзүүлсэн байна. Хоёр удаагийн үзэсгэлэн худалдаанд Хятад улсад суугаа 17 улс орны элчин сайд, зөвлөгч, худалдааны нийгэмлэг зэрэг байгууллага нэгжийн холбогдох удирдлагыг урьж оролцуулжээ. Мөн улсын дотоод, гадаадын 1000 гаруй бизнес эрхлэгчид үзэсгэлэнд оролцож, үзэсгэлэнд оролцсон аж ахуйн нэгж 430 гаруй болж, гэрээ хэлэлцээр тогтсон мөнгөний хэмжээ 1.02 тэрбум юаньд хүрсэн байна.
