solongonews
2019 оны Хятадын найман муж орны Монгол радио, телевизийн идэвхтэн бичигчдийн уулзалт болов
2019-11-28 15:45
2019 оны Хятадын найман муж орны Монгол радио, телевизийн идэвхтэн бичигчдийн уулзалт боллоо.

    2019 оны Хятадын найман муж орны Монгол радио, телевизийн идэвхтэн бичигчдийн уулзалт 11-р сарын 27-ны өдөр Ордос хотын Хиа багш дүүрэгт болсон байна.

Уулзалтаар Өвөр Монголын аймаг, хот, хошуу шяний радио телевизийн төлөөллөөс гадна Шиньжян, Ганьсу зэрэг муж, өөртөө засах орны монгол радио, телевизийн идэвхтэн бичигчдийн төлөөлөл нийт зуу шахам хүн оролцсон байна.

Хурлын үеэр 15 монгол радио, телевиз шилдэг ажлын хамт олны шагнал хүртэж, 18 шилдэг идэвхтэн бичигчид хувь хүний шагнал гардуулсан байна.

Гурван өдөр үргэлжлэх тус хурлаар бас интернэт сэтгүүл зүй, шинэ хэвлэл мэдээллийн ажлыг хэрхэн эрчимжүүлэх, хойшдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх зэрэг агуулгаар сургалт зохион байгуулав.

Өвөр Монголын Радио телевиз хорооны дэд ерөнхий редактор Энхбаяр, Монгол радиогийн дэд захирал Хасшувуу, Монгол одон телевизийн мэдээ холбооны хэлтсийн дарга Ү Юай, Шилийнгол аймгийн радио телевизийн монгол радиогийн сэтгүүлч Урьхан, Ганьсу мужийн Сүбэйгийн монгол үндэстний өөртөө засах шяний сэтгүүлч, уран бүтээлчид хуралд оролцож ярилцлага өгсөн байна.

 

Зохиогч: УРАНБИЛЭГ,ОЮУНСОД
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Талын дуу хоолой радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл