solongonews
Ажилч хөдөлмөрч бүсгүй
2017-01-05 12:22
Ажилч хөдөлмөрч бүсгүйн сайхан сэтгэл

Өвөр Монголын Шулуунхөх хошууны Бошуудай сумын Сайхантал багийн Зээст хотод хүрэхэд залуу бүсгүй Гэрэл “Ганц хоёр арьс ч яах вэ, хадам ээждээ дэвсгэр хийж өгье” хэмээн хонины арьс элдэж боловсруулж байгаатай тааралдав.

- Одоо хонины арьс хямдраад наймаачдад үнэгүй шахуу өгөөд байгаа нь даанч хайран санагдах юм. Ганц хоёр арьс ч гэсэн элдээд хадам ээждээ дэвсгэр хийж өгнө хэмээн тэр бүсгүй ярьж, хонины арьсаа нухлан хусаж сууна. Залуу бүсгүй хэдийгээр хашир туршлагатай биш ч гэсэн нэлээд эвтэйхэн эвлүүлж байв. Үнэн малын ашиг шимээ өөрсдөө боловсруулж, ажилч арвич амьдардаг нь манай үндэстний уламжлалт шилдэг зан заншил юм. Мөн бид энэ сайхан зан заншлаа хойч үеийнхэндээ уламжлан өвлүүлэхээр хичээн ажиллах хэрэгтэй.

Зураг дээр залуу бүсгүй Гэрэл мал сүргээ хотлуулчхаад арьсан дэвсгэр хийж байгаа болно.

Зохиогч: Ж.Мөнх
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл