08-р сарын 26-нд манай “Жаргалтай амьдралын хурай, чинээлэг нийгмийн уриа” нэгдсэн сурвалжилгын баг Тунляо хотын Найман хошууны Их тал багт хүрч, үхэр тэжээн баяжсан малчин өрхтэй танилцлаа.
Өрх болгон тариалахаас газартай, тэжээхээс үхэртэй тансаг амьдарч байгаа эдгээр малчид хэдэн жилийн өмнө идэх хоолгүй, өмсөх хувцасгүй ядуу зүдүү амьдарч байсан юм. Тэд ядуурлыг бууруулах бодлогын ачаар хүүгүй зээлээр үнээ худалдан авч тэжээн, тугалаа зарж орлогоо нэмэгдүүлж байна.
Улсаас олгож буй 50 мянган юанийн хүүгүй зээл нь зөвхөн ядуу өрхөд олгодог 3 жилийн хугацаатай зээл болно. Тэд энэ мөнгөөр үнээ худалдан авч тэжээгээд дахин тугалаа худалдаж орлогоо нэмэгдүүлдэг. Нэг тугалыг 10 мянган юаниар худалдана гээд бодвол тэдний жилийн орлого бараг 100 мянган юаньд хүрнэ.
Тус баг нийт 612 өрхийн 2340 орчим малчидтай. Үүнд 253 өрхийн 800 иргэд нь ядуу амьдралтай байснаа 2018 онд хүч хөдөлмөрөөрөө бүгд ядуурлаас ангижирчээ. Түүнчлэн тус баг Өвөр Монголд 10 мянган үнээ тэжээсэн анхны баг болсон юм. Одоо 253 ядуу өрхийн өрх бүрийн жилийн орлого 7300 юаньд хүрч байна.
Уг нь тариаланд түшиглэн амьдралаа залгуулдаг байсан хүмүүс өнөөдөр гэхэд үхэр тугал мөөрөлдсөн малын хашаа руу гүйлдэх болжээ. Энэ бүхэн нь улсын ядуурлыг бууруулах бодлого манай хөдөө орон нутагт үр ашигтай хэрэгжсэнээр бид ашгийг нь хүртэн өнөөдөр ийнхүү жаргалтай амьдарч явна гэж багийн малчид сэтгэл догдлон ярьж байлаа.
