solongonews
Хотод компани эрхэлж байгаад хөдөө нутагтаа хоршоо эрхлэх боллоо
2019-11-29 11:36
Хотод компани эрхэлж байгаад хөдөө нутагтаа хоршоо эрхлэх боллоо.

Сүүлийн жилүүдэд хөдөө буцаж мал маллах, бизнес эрхлэх залуус олширсон нь хөдөө нутгийн хөгжлийг дэмжиж байгаа юм. Гүө Лили ч нутаг буцсан залуусын нэг болж, нутгийн онцгой гаралтаа интенэтээр худалдан, малчин олныхоо орлогыг нэмэгдүүлснээр нутаг усандаа нэр гарсан байна.

Гүө Лил ӨМӨЗО-ы Хянган аймгийн Хорчин баруун гаран өмнөд хошуунд нутагтай. 2009 онд Бээжингийн Үйлдвэр Худалдааны Дээд Сургуулийг дүүргэж, хүмүүстэй хамтран Бээжинд компани байгуулж ажилласан байна.

Хэдэн жил зүтгэн ажилласнаар компанийн орлого нь ч нэмэгдсээр байв. Яг энэ үед нутагт буй хадам аав нь өвдсөн болохоор нөхрийн хамт том хотын ажил амьдралаа орхиж, нутаг буцсан байна.

Нутаг буцсаны дараа Гүө Лили хадам авыгаа асрахын дээр нутгийн олонтойгоо хамтран ажиллаж мал тариалангийн тусгай хоршоо байгуулжээ. 2012 онд 3 сая юанийн хөрөнгө оруулалттай Хорчин баруун гаран өмнөд хошууны Чан Лүн Юй Жүө мал тариалангийн тусгай хоршоо байгуулсан бөгөөд гол төлөв хонь мал тэжээж, гадагш борлуулдаг болжээ.

Гүө Лил өөрийн 1 сая гаруй юаниа хоршоонд хөрөнгө оруулсан байна. Тэрээр бэрхшээлийн өмнө зориг нугарсангүй, харин хоршоогоо ажиллуулж, бараа бүтээгдэхүүний борлуулалтын шинэ арга замыг хайжээ.

2016 онд хоршооны хэрэг эрхлэгч болсон Гүө Лили Хорчин баруун гаран өмнөд хошууны Мэн И цахим худалдааны үйлчилгээний төвийг байгуулж, 3.5 сая юанийн хөрөнгө оруулсан байна.

- Цахим худалдааны бүтээгдэхүүн нь чанар, урлал, цар хүрээ зэргийг стандартад хамруулснаар хонь тэжээх салбарыг хөгжүүлсэн. Гэсэн хэдий ч хөдөө нутгийн хүмүүс мал аж ахуй, хөдөө аж ахуйн ашиг шимийн бүтээгдэхүүний зах зээлийн хэрэгцээ шаардлага, үнэ ханш зэрэг талын мэдээ мэдээллийг ойлгоход тааруу байна. Жилийн турш завгүй ажиллаад орлого нь нэмэгдэхгүй, заримдаа орлого олохгүй байх тохиолдол ч гардаг гэж Гүө Лили танилцуулсан байна.

Гүө Лилигийн санаачлан байгуулсан цахим үйлчилгээний тавцан нь “Интернэт + хөдөө аж ахуй”-г хөгжүүлж, цахим худалдаагаар ядуурлаас ангижруулах ажлыг дэмжин, “Хоршоо + тариачин өрх + цахим худалдаа” зэрэг арга хэлбэрээр Хорчин баруун гаран өмнөд хошууны малын ашиг шим, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гадагш борлуулж, ядуу буурай өрх болон малчин тариачдын орлогыг нэмэгдүүлсэн байна.

Өнөөдрийг болтол хоршооны цахим худалдааны тавцангаар жил бүр 1.6 сая юанийн хонины махны бүтээгдэхүүнийг зарж борлуулан, тухайн нутгийн махны хонь тэжээх салбарын хөгжлийг дэмжсэн байна. Мөн энэхүү цахим худалдааны үйлчилгээний төв нь 200 гаруй хүний ажил олголтын асуудлыг шийдэж, хөдөө тосгоны цахим худалдааны хүчийг нөөцөлсөн юм.

Зохиогч: Нийтлэл: УРАНТАНА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Амьдрал гарын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл