Брэнд болон эко бүтээгдэхүүн
Өнгөрсөн жилийн 09-р сард дэлхийн услалтын төслийн өвийн жасгаалд сонгогдож орсон Бортохойн услалтын орон бол Азийн урсгал усыг залж услалт хийж байгаа хамгийн том услах орон юм. Шимт хөрснөөс шилдэг тариалан ургаж, сайн бүтээгдэхүүнээс нэрт брэнд бий болдог.
Баяннуур хот 2018 онд "Тэнгэрийн хишигт Бортохой"-г малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүний орон бүсийн нийтийн хэрэглээний брэнд, амуу тос, мах, сүү, ноолуур, жимс ногоо, монгол (хятад) эмийн материал, наран цэцгийн үр зэрэг долоон том төрлийн 12 аж ахуйн нэгжийн 53 бүтээгдэхүүнд ашигласан. Үүнд, Хэ Фэн цагаан гурил, Бортохойн архины бизнес зэрэг хуучин аж ахуйн нэгжүүд бий. Мөн Шюй И, Сан Паньдань, Жинь Сао Юань зэрэг шинэ аж ахуйн нэгжүүд бий. Цагаан гурил, хонины мах, наран цэцгийн үр, органик үхрийн мах, сүү, ээдсэн сүү, жимс жимсгэнэ хүнсний ногоо, гоёо, чихэр өвс, хар архи, төвд хаш зэрэг бүтээгдэхүүнүүд борлуулалт сайтайн дээр хэрэглэгчдээс өндөр үнэлгээ хүртэж байна.
Одоогоор Баяннуур хотод жилийн борлуулалтын орлого нь таван сая юанийг давсан хөдөө аж ахуйн 296 дагуулагч аж ахуйн нэгжтэй. "Тэнгэрийн хишигт Бортохой" брэнд аж ахуйн нэгжүүдэд төдийгүй, өргөн олон малчид, тариаланчдад ч үр ашиг хүртээж байна. Мал аж ахуй, газар тариалангийн дагуулагч аж ахуйн нэгж нь 155 мянган мал аж ахуй, тариалах айл өрхийг удирдан дагуулав. Энэ нь Баяннуур хотын малжих, тариалах өрхийн 59.6 хувийг эзэлсэн байна. Өнгөрсөн онд тус хотын малчид, тариаланчдын хүн бүрийн боломжит орлого нэгэнт 19 мянган юаниас давжээ.


Өвөр Монголын "Тэнгэрийн хишигт Бортохой" малын ашиг шим, тариалангийн бүтээгдэхүүн Бээжин, Шанхай, Гуанжөү, Шэньжэнь зэрэг хотуудын дээд зэрэглэлийн зах зээлд гарсан. “Зуун хот, мянган дэлгүүр, арван мянган лангуй"-ны төслөөр Бээжин, Тяньжинь, Хэбэй, Хөхмөрний гурвалжин хойг, Жүжян мөрний гурвалжин хойг зэрэг газар орны 100 гаруй хотод агуулахтай. Үзүүлбэр ба дэлгэн борлуулалтыг нэг цогц болгон тохируулж хүргэдэг. Үүний зэрэгцээ бүтээгдэхүүн нь 93 улс, газар оронд борлуулагдаж, гадаадад гарсан бүтээгдэхүүний хэмжээгээрээ Өвөр Монголдоо тэргүүлж байна. 2019 оны 08-р сарын 18-ны өдөр "Тэнгэрийн хишигт Бортохой" брэндийн бүтээгдэхүүн анх удаа Нам ба Төрийн чухал том хурлын гол талбарын нэг болох Бээжингийн Жинь Шинь буудлын дэлгүүрт оров. Мөн Ардын их хурлын танхим, Төвийн намын сургууль, Бэйхай хөлөг онгоцот анги, Хятад улсын чулуун тосны групп зэрэг аж ахуйн нэгжүүдийг хангах тусгай бүтээгдэхүүн болж, тээвэрлэн борлуулах дэлгүүрийн жилийн борлуулалтын хэмжээ нь 12 сая юанийг давж байна.

Гэр бүлийн бичил бизнесээс "Тэнгэрийн хишигт Бортохой" орон бүсийн нийтийн брэнд болж хөгжсөн том амжилт нь Баяннуур хотын хөдөө аж ахуй, газар тариалангийн хөгжлийг дэмжиж байна. Тус брэндийн бүтээгдэхүүн нь Бортохойн хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж боловсруулан бусад орон нутагт гаргах суурин бүтээн байгуулалтыг эрчимжүүлсэн. Баяннуур хотод нийт 12480 бүртгүүлсэн брэндтэй болж, өнгөрсөн жил 12 төрлийн бүтээгдэхүүн нь Өвөр Монголын нэрт бүтээгдэхүүнээр үнэлэгджээ.
“Боомтын гаднах амууны агуулах” болон“ Бөмбөрцгийн гал тогооны өрөө”
Бортохойн тал нутаг нь дэлхийн улаан буудайн таримлын гол бүс, дэлхийн гурван том сайн чанарын буудайн гол ургацын орны нэг юм. Мөн улсын эко хүнсний үйлдвэрлэлийн суурин бөгөөд таримлын нийт талбай нь 1.20 сая мүд хүрч, жилийн ерөнхий ургац нь 490 мянган тонныг давж байна.
Бортохойн буудай “Таван зүйлийн бүрэн чадвар”-тай манлай буудай гэж нэрлэгдэн, дөрвөн удаа дэлхийн Гиннесийн тэмдэглэлд бүртгэгдсэн. Одоо 10 төрлийн цагаан гурилан бүтээгдэхүүний патентын эрхээрээ "Тэнгэрийн хишигт Бортохой"-н брэндийн дунд, дээд зэрэглэлийн цагаан гурилын зах зээлд ороод байна. "Тэнгэрийн хишигт Бортохой"-н брэндийн цагаан гурилын компани Арван дөрөв дэх удаагийн улсын өвлийн улирлын спортын цуглааныг гурилан хүнсээр хангах тусгай аж ахуйн нэгж болсон төдийгүй, "Тэнгэрийн хишигт Бортохой" брэндийн цагаан гурил тус спортын цуглаанд тусгай хэрэглэх цагаан гурилаар сонгогдсон.


Баяннуур хотын хонины махны нэг жилийн гаралт 191 мянган тоннд хүрч, Хятад улсад болсон өвлийн улирлын спортын цуглаан, олимп, дэлхийн үзэсгэлэн зэрэг чухал том арга хэмжээнүүдэд борлуулсан хонины махны 50-иас дээш хувь нь Баяннуур хотоос ирсэн байдаг. "Тэнгэрийн хишигт Бортохой" брэндийн үхрийн махан бүтээгдэхүүнийг голчлон хариуцаж байгаа Шюй И мал аж ахуйн ХХК нь үүлдрийн үхэр үржүүлэн бойжуулах, махны үхэр тэжээх, бордон таргалуулах, нядлан эдшүүлэх, худалдаж борлуулах, өвс тэжээл, бордоо үйлдвэрлэлийг нэг цогцжуулсан өөртөө засах орны мал аж ахуй, газар тариалангаар голлодог дагуулагч аж ахуйн нэгж юм. “Шюй И эко үхрийн мах”-ны бүтээгдэхүүн бол эко хүнсний үнэмлэхтэй, улсын дотоодын зах зээлд өргөн боруулагддаг.
Баяннуур хот улсдаа алдартай “Гуа жимсийн нутаг” юм. Гуа жимсний тариалангийн талбай нэг жилд 300 мянган мүд хүрч, ерөнхий ургац нь 700 мянган тонныг давж байна. Эндхийн хуалайш гуа “Тэнгэрийн доорх тэргүүн жимс” гэгдэж, али, лийр нь улсад нэртэй, шавтал, хамил гуа зэрэг нь ч хол ойрдоо алдаршин зуу гаруй жилийн турш тарьж хураасан баялаг түүхтэй.


Бортохой нь Хятад улсын төвд хаш үйлдвэрлэж борлуулах хоёр дахь том суурин, улсын зэрэглэлийн төвд хашийн гадаад худалдааны хэлбэрээ хувируулан шат дэвшүүлэх жишээ үзүүлэх суурин юм. Хятад улсын гадаадад гаргаж байгаа төвд хашны шүүсний 10/6 хувь нь эндээс ирсэн, бүтээгдэхүүнийхээ 85-аас дээш хувийг нь Европ, Америк тивүүдэд, зүүн өмнөд Азийн улсуудад гаргаж байна.
"Тэнгэрийн хишигт Бортохой" брэндийн бүтээгдэхүүн цагаан гурил, мах, сүү, хар архинаас авахуулаад гуа жимс, хүнсний ногоо хүртэл дэлхий дахинд тансаг амтыг мэдрүүлж, “Боомтын гаднах амууны агуулах”-аас “Бөмбөрцгийн гал тогоо”-ны идээний дээжийн анхилам үнэрийг сэнгэнүүлсээр байна.
