Эрээний авто замын боомт анх удаагаа рапс импортлов
2016-12-02 23:21
Эрээний авто замын боомт анх удаагаа рапс импортлов.
Сүүлийн өдрүүдэд Эрээн хотын Хаотянь Хятад, Монголын хөдөө аж ахуйг хөгжүүлэх ХХК-ийн импортолсон 319.4 тонн буюу 105 мянган ам.долларын өртөг бүхий рапс Эрээний хилээр орж, хилийн худалдааны паркт хүрсэн байна. Хотын захиргаанаас хилийн худалдааг хөгжүүлж, экспорт, импортын худалдааг урамшуулан дэмжихийн тулд рапсыг туршилтын бараа болгож, хилийн худалдааны паркаар оруулах боломж бүрдүүлжээ.
Рапсыг зөвхөн Эрээний төмөр замын боомтоор импортолж байсан бол энэ удаад засмал замын боомтоор анх удаа оруулсан байна. Хилийн худалдааны паркийн оруулж, гаргах барааг импортын татвараас чөлөөлөх учир аж ахуйн нэгж импортын зардлыг 180 мянган юаниар хэмнэх аж.
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
