Эрээн хотын Гаалийн байгууллагаас 19-ний өдөр авсан мэдээллээр энэ оны 7-р сард Эрээн боомт нийт 11000 тонн жимс, хүнсний ногоо экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 29 хувиар өссөн байна.
Эрээн боомтоор экспортолж буй жимс, хүнсний ногооны 90 гаруй хувийг Монгол Улсад борлуулдаг.
Хао Ган Жимс, Хүнсний ногоо, Үр тариа, газрын тосны импорт, экспортын парк ХХК бол Эрээн хотын жимс, хүнсний ногооны экспортын чиглэлээр тэргүүлэгч аж ахуйн нэгж юм. Жимс, хүнсний ногооны экспорт нь Монгол Улсын жимс, хүнсний ногооны зах зээлийн 80 гаруй хувийг эзэлдэг.
- Экспортолж буй жимс, хүнсний ногооны гаалийн бүрдүүлэлтийг хялбар болгох зорилгоор бид агуулахын хяналт, экспортолж буй жимс, хүнсний ногооны хяналт шалгалтыг нэн тэргүүнд тавьж, бүрдүүлэлтийн хугацаа нь 40 минутаас хэтрэхгүй байгаа нь гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг үр дүнтэй сайжруулсан гэж Эрээн хотын гаалийн авто замын хяналт нэгдүгээр хэсгийн дарга Ү Рүнкай танилцууллаа.
Эрээн хотын Гаалийн газрын статистик мэдээгээр энэ оны эхний долоон сард Эрээн боомтоос 62000 тонн жимс, хүнсний ногоо экспортолж, энэ нь өмнөх оны мөн үеэс 15.1 хувиар өсч, экспортын төрөл зүйлд сонгино, чинжүү, байцаа, гадил жимс, лийр хамрагдсан байна.
