
Энэ жилийн хувьд “Интернэтийн үнэнч итгэлтэй байдалд хэрэглэгчид санаа зовохгүй” гол сэдвийн дор зохион байгуулагджээ. 3 дугаар сарын 15-ны өдөр Хөххотын Худалдаа Аж Үйлдвэрийн Товчооны 12315 хэрэглэгчдийн гомдол хүлээн авах төвийн танилцуулснаар, Хятад улсын Аж үйлдвэрийн ерөнхий товчооноос нээсэн Хятадын 12315 интернэт тавцанг 3 дугаар сарын 14-ний өдрөөс туршиж эхлэн, 15-ны өдрөөс албан ёсоор ашиглалтад оруулсан байна. Хэрэглэгчид уг тавцанд бүртгүүлсний дараа нэвтрэн орж компюьтер буюу гар утсаар зарга хийх, гомдол гаргах боломжтой болсон юм.
Энэ нь Худалдаа Аж Үйлдвэрийн салбараас “Интернэт + Засгийн газрын үйлчилгээ”-ний нэг том санаачилга, мөн Хятадын хэрэглэгчдийн эрхийн ажил интернэт эринд орсныг харуулж байгаа юм. 12315 интернэт тавцан болон 12315 лавлах утас хамтран ажиллаж өөрийн давуу талаа харуулан, том датаг ашиглах, хотын хяналт шалгалтыг чангатгах, шилдэг зах зээлийн дэглэмийг байгуулах, аюулгүй хэрэглээний орчин зэрэг талд чухал нөлөө үзүүлэх болно.
