Манжуур хот бол Хятад, Орос, Монгол гурван орны хилийн уулзварт байрлах боомт хот юм. Сүүлийн жилүүдэд Хятадын "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт болон Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридорын стратегийн төлөвлөлтийн дагуу Хятадын хамгийн том хуурай замын боомт хотын гурван орны хил дамнасан аялал жуулчлалыг бий болгожээ.
Манжуурын аялал жуулчлалын товчооноос гаргасан бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2016 онд хот Хятадын ба гадаадын 6 сая 822 мянган жуулчин хүлээн авч, өнгөрсөн жилийн мөн үеэс 3.14 хувиар өсжээ. Хилээр орж гарсан жуулчдын тоо давхардсан тоогоор 1 сая 415 мянгад хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 31.72 хувиар өсжээ. Үүнд, Оросын жуулчин давхардсан тоогоор 596 мянган жуулчин ирсэн бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 40.70 хувиар өссөн байна.
