Монгол Улсын талын шаардлагаар Хятад улсаас импортолсон ямааны ноосны үүсэл гарлыг заавал тодорхойлох ёстой гэсэн байна. Энэхүү 1600 килограмм, 67.8 мянган ам.долларын өртөг бүхий экспортын зориулалттай ямааны ноос манай Эрээн хотын харьяат нутагт боловсруулдаг учир уг уусэл гарлын стандартад нийцдэг байна. Уг үүсэл гаралтын орны гэрчилгээнд тулгуурласан энэхүү “Нийтэд нэвтрэх карт”-ыг ашиглан эдгээр ямааны ноос нь Эрээн хотын төмөр замаар дамжуулан Улаанбаатар хот руу тээвэрлэдэг байна.
Сүүлийн жилүүдэд Эрээн хотын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн газар бүтээгдэхүүний хамрах цар хүрээ нь өргөн, үйл явц нь дөхөм, зарцуулах хугацаа богино зэрэг уг үүсэл гарлыг ажлын шинэ хэв загварыг бий болгоход хүчин зүтгэл гаргаж, харьяат бүс нутгийнхаа илүү олон аж ахуйн нэгжүүдийг уг үүсэл гарлын газар орны ач холбогдол бүхий бодлогод хамруулсан байна. Бүх төрлийн ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулан сургалт лекцээр гол болгож, мөн тус тусад нь, байгаа газарт нь хүрч үйлчлэх аргаар сурталчилж, тухайн орон нутгийн бүтээгдэхүүний нөлөөлөх хүчийг дээшлүүлэхэд хүчин чармайлт гаргасан байна. Үүний зэрэгцээ өргөн олон экспортын аж ахуйн нэгжүүдийн өөрийнх нь ашиг тусад үндэслэж, бэлтгэл ажил, виз бүртгүүлэх ажлыг хялбарчилж, зарцуулах цаг хугацааг нь багасган үр ашгийг нь дээшлүүлж, аж ахуйн нэгжүүдийн зарцуулах өөрийн өртгийг нь бууруулсан байна.
Энэ оны аравдугаар сарыг хүртэл Эрээн хотын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн газар 269 төрлийн үүсэл гарлын гэрчилгээ тарааж, визэнд зарцуулсан мөнгө 8.6856 сая ам.долларт хүрч, аж ахуйн нэгжүүдийг 650 мянган ам.долларын гаалийн татваас хөнгөлж өгсөн байна.
