solongonews
Өвөр Монголын иргэд илүү чанартай, хямд эмийг хэрэглэх болно
2020-05-07 16:34
Өвөр Монголын иргэд илүү чанартай, хямд эмийг хэрэглэх болно

Эмийн үнэ буурах нь хүмүүсийн хүлээлт байсаар ирсэн. 32 нэр төрлийн эмийн үнэ 76.06 хувиар буурч, хамгийн их бууралт нь 94.37 хувьд хүрчээ.

Өвөр Монголд 2019 оны 12-р сарын 27-ны өдөр төрийн төвлөрсөн худалдан авах, хэрэглэх туршилтын хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш сонгогдсон 25 эмийн үнэ дунджаар 64.8 хувиар буурсан нь иргэдийн ачааллыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Эхний удаатай харьцуулахад энэ удаад сонгосон эмийн төрөл, худалдан авах хэмжээ, үнийн бууралт нь илүү тод харагдаж байна.

Энэхүү ажлыг тасралтгүй хэрэгжүүлэхийн тулд ӨМӨЗО-ы Эмнэлгийн аюулгүй байдлын товчоо, Эрүүл мэндийн комисс, Эмийн хяналтын товчоо, Аж үйлдвэр, мэдээллийн технологийн газартай хамтран улсын эмнэлгийн байгууллага, цэргийн эмнэлгийн байгууллагууд бүгд худалдан авалтад оролцох бөгөөд нийгмийн даатгалын байгууллага, жижиглэнгийн эмийн сангууд сайн дураараа оролцохыг шаарджээ. Эрүүл мэндийн газар сонгосон эмийг зохистой ашиглахад хяналт тавин ажиллаж байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл