solongonews
Өвөр Монголын “Гэрэлт аялал” үйл ажиллагаа үргэлжилсээр байна
2020-06-08 17:15
Өвөр Монголын “Гэрэлт аялал” үйл ажиллагаа үргэлжилсээр байна.

Хятадын 25 дахь удаагийн “Нүдээ хамгаалах өдөр” тохиож байгаатай холбогдуулан 2020 оны Өвөр Монголын “Гэрэлт аялал” нийгмийн халамжийн үйл ажиллагаа ӨМӨЗО-ы Ордос хотод зохион байгуулагдсан байна.

Энэ онд Өвөр Монголын 3000-5000 нүдний болор цайсан ядуу буурай гэр бүлд үнэ төлбөргүй мэс засал хийх тухай ажлын төлөвлөгөөг энэхүү үйл ажиллагаагаар танилцуулсан байна. Энэхүү төлөвлөгөөндөө шинээр нэмэгдсэн амьжиргаа муу гэр бүлийн болор цайх өвчтэй хүмүүсийг хамруулахаар зорьж байгаа бөгөөд бага насны хүүхдүүдийн нүдний эрүүл мэндийг хамгаалахын талд илүү анхаарал хандуулж байгаа юм байна. 2020 ондоо багтаан 400 мянгаас дээш хүүхдэд нүдний шинжилгээ хийж, ядуу буурай гэр бүлийн 300 хүүхдүүдэд үнэ төлбөргүй харааны шил тааруулж өгөхөөр төлөвлөж байгаа төдийгүй 350 хүүхдэд хараа тэгшлэх мэс засал хийхээр төлөвлөсөн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ТАЛЫН ДУУ ХООЛОЙ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл