solongonews
Эрээний авто замын боомт анх удаа рапс импортлов
2016-12-05 11:06
Сүүлийн өдрүүдэд Эрээн хотын Хаотянь Хятад, Монголын хөдөө аж ахуйг хөгжүүлэх ХХК-ний импортолсон 319.4 тонн, 105 мянган ам.долларын өртөг бүхий рапс Эрээний хилээр орж, хилийн худалдааны паркт хүрсэн байна.

        Хотын захиргаанаас хилийн худалдааг хөгжүүлж, экспорт, импортын худалдааг урамшуулан дэмжихийн тулд рапсыг туршилтын бараа болгож, хилийн худалдааны пракаар оруулах боломж бий болгосон байна.

    Рапс нь зөвхөн Эрээний төмөр замын боомтоор импортолж байсан бол энэ удаад засмал замын боомтоор анх удаа бараа оруулсан байна. Хилийн худалдааны паркийн оруулж, гаргах бараа нь импортын татвараас чөлөөлөх болон импортын татварыг чөлөөлөх болохоор аж ахуйн нэгж импортын зардлыг 180 мянган юаниар хэмнэх юм байна.

                   

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл