solongonews
ӨМӨЗО-ны Улаан загалмайн нийгэмлэгээс МУ-д тахлын эсрэг тусламж үзүүлэв
2020-04-02 10:39
ӨМӨЗО-ны Улаан загалмайн нийгэмлэгээс МУ-д тахлын эсрэг тусламж үзүүлэв.

 Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаан Загалмайн Нийгэмлэгээс 04-р сарын 01-нд Монгол Улсад хандивласан нуклейн хүчлийн урвалж, хамгаалалтын хувцас, ариутгагч шингэн, эмчилгээний нэг удаагийн болон мэс заслын зориулалттай амны хаалт зэрэг халдварт өвчний эсрэг эд зүйлсийг Эрээн боомт “ногоон гарц” ажиллуулан, шуурхай нэвтрүүлсэн байна.

Хятад улсын “COVID-19”-ийн байдал хүнд хэцүү байх үед МУ-ын Улаан Загалмайн Нийгэмлэг 20 мянган ширхэг амны хаалт болон бусад эд зүйлсээр маш шуурхай тусалсан бол “Аяганы хариу өдөрт, агтны хариу жилд” гэдэгчлэн МУ-д шинэ төрлийн “COVID-19”-ийн халдвар авсан 12 тохиолдол оношлогдон, халдварын эсрэг тэмцэл хүндрэлтэй байгаа үед Хятадын тал ч шуурхай туслалцаа үзүүлэхийг хичээж байгаа юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл