solongonews
Цэцгийн үнэр нутгийн амттай Өвөр Монголын цагаан будаа
2020-09-01 16:32
Цэцгийн үнэр нутгийн амттай Өвөр Монголын цагаан будаа

Өвөр Монгол-Эх газрын цагаан будааны шижир алтан бүс.

Өвөр Монголын цагаан будааны өвөрмөц амт шимийг бүрдүүлсэн гурван аньс: Орлуулж болохгүй орон нутгийн давуу тал, охь сайн экологийн орчин, шинжлэх ухаанч тарих арга.

Өвөр Монголын цагаан будааны гол гаралтын орон болох Хянган аймагт 700 мянга гаруй мү /1га =15мү/ талбай бохирдолгүй органик цагаан будааны тариалангийн сууринтай болж, цагаан будааны тариалангийн талбай нь 1.4 сая мү /1га =15мү/-д хүрч байна.

Хүмүүс Өвөр Монголын байгалийн сайхан, баялгийн элбэг тансгийг өөрийн эрхгүй бахархаж, Өвөр Монголын ам хүнс цэцгийн үнэртэй салхи хөлөглөн дэлхийд түгэх тавилантай. Эрт үед Чин улсын үед Их Хянган давааны Өвөр Цоол голын хөвөөнд нүүдэллэн ирж нутагшсан ажилч Солонгосчууд хар хөрсийг хагалбарлан усан тариа болгож, эртний аргаар цагаан будаа тарьж байлаа гэсэн түүхэн тэмдэглэлтэй аж. Тал нутгийн урьхан салхи цагаан будааны үнэртэй сэвэлзэх болсон юм болов уу.

Өвөр Монгол нь өндөр өргөргийн сэрүүн бүсийн цагаан будааны тариалангийн газарт хамрагдана. Умард өргөргийн 42-49 градусын зайд, Өвөр Монголын зүүн хэсгийн Нон мөрний усан системийн сав газар болон Баруун Ляохэ голын усан системийн сав газраар голлон тарьж, Өвөр Монголын 98 хувийн цагаан будааны тариа нь Хөлөнбуйр хот, Хянган аймаг, Туняао хот ба Улаанхад хот зэрэг 4 аймаг хотод төвлөрч байдаг.

Шүлс асгарам “цагаан будаа”-ны амт

- Багын үеийн “Цагаан будаа”-ны амтыг бодохоор араанд шүлс хурж, содон сайхан үнэр нь гэр дүүрэн анхилдаг. Цагаан будаа тарих арга ба туршлагаа нэмэгдүүлж, бага насандаа идэж байсан цагаан будааны үнэр амтыг хүмүүст хүргэе гэсэн юм хэмээн Хянган аймгийн Залайд хошууны Индэр суурингийн Цоол Инь Жүө цагаан будааны аж үйлдвэрийн ХХК-ийн ажилтан Пяо Чэнкүй органик цагаан будаа тарьсан талаараа ярилаа.

Хянган аймаг нь умард өргөргийн 46 градуст байрлаж, дэлхийн хэмжээнд сэрүүн газрын цагаан будаа тарих шижир алтан бүс болсон юм. Энд усны нөөц баялагтай, Нон мөрөн Сонгоорой мөрний ус болон Хорчины цөл газрын газар доорх усаар ундалж, гол мөрний усны чанар нь улсын усны чанарын нэгдүгээр төрлийн стандартад хүрч, органик тарианы чанарын заалтын тоо нь улсын нэгдүгээр зэрэглэлийн түвшинд хүрчээ. Мөн аж үйлдвэрийн бүсээс нэлээд зайтай байрлаж, ариун хөрстэй, нарны дулаан элчтэй, шугуйт орны цэвэр агаартай юм.

2008 онд Пяо Чэнкүй өөрийн цагаан будааны тариалангийн газартаа химийн бордоо хэрэглэлгүй уламжлалт аргаар тарьсан болохоор намрын хураалтын үеэр 1 мү /1га =15мү/ талбай тариалангийн газар бүрээс дунджаар 300 гаруй жин /2жин=1кг/ цагаан будаа дутуу хураасан боловч түүний тарьсан цагаан будаа нь үнэхээр багын үеийн “цагаан будаа”-ны үнэр амттай байсан бол айл хотлоороо амталж үзлээ. Химийн бордоогүй цагаан будааг нэгэн наймаачин цагаан өөр буднаас хоёр дахин үнээр бүгдийг нь худалдан авсан гэнэ. Энэ нь Пяо Чэнкүйн бохирдолгүй органик цагаан будаа тарих итгэлийг улам бүр эрчилжээ.

Пяо Чэнкүй 2010 онд “Цоол Инь Жүө” цагаан будаа тарих тусгай хоршоо байгуулж, “Цоол Инь Жүө” цагаан будаа нь олон хүнд хүрч нэрд гарчээ. Одоогоор түүний тусгай хоршоо нь 218 айл өрхтэй болж, жилд 6 сая гаруй юанийн орлого олж байна. Тэд нарны тусал, өдөр шөнийн дулааны зөрөө гэх мэтийн байгалийн давуу тал болон 140 хоногийн ургалтын хугацаа зэрэг мэргэжил хяналтын тогтолцоог ашиглан органик цагаан будааны уналтын чанарыг баталж байна. Хянган аймагт 700 мянга гаруй мү /1га =15мү/ бохирдолгүй органик цагаан будааны тариалангийн сууринтай болж, витамин B, витамин C, витамин E, кальци зэрэг 15 төрлийн амин дэм агуулагдаж, анхилам сайхан үнэртэй “Хянган цагаан будаа”-г улс даяар хүргэлээ.

Академич нарт шагшигдсан амттай цагаан будаа

Юань Лүн Пин академич Хянган аймгийн цагаан будааг “сайхан үнэр амттай” хэмээн магтсан билээ. Юань Лүн Пин академичийн мэргэжилтний ажлын өртөө нь 2018 онд Хянган аймагт байгуулагдан мэргэжлийн удирдлага хийснээр Хянган аймгийн хужирлаг газрын цагаан будааны мү /1га =15мү/ бүрийн уналт нь 508.8 кг хүрчээ. Ажлын өрөөний мэргэжилтнүүдийн судалснаар Өвөр Монголын хужирлаг газарт зохицсон цагаан будаа тарих арга нь хөрс шороог сайжруулахаар барахгүй мү бүрийн өөрийн өртгийг 10 мянга гаруй юань хэмнэж, 10 жилийн дотор дахин хөрс шороог сайжруулах хөрөнгө мөнгө оруулах шаардлагагүй болж, их хэмжээгээр тарих боломжийг бүрдүүлэв.

- Тосгоны иргэд шууд нэвтрүүлгээр дамжуулан өдөрт 500 гаруй жин /2жин=1кг/ цагаан будаа борлуулдаг. Одоогоор мү бүрээс дунджаар 600 юанийн цэвэр орлого олж, нэлээд олон тариачин шинэ машин авч шинэ гэр орон барьсан байна. “Хянганы цагаан будаа” нь ядуурлаас ангижруулах шинэ замыг нээлээ. Бид Юань Лү Пинд маш их баярладаг гэж Залайд хошууны Холбоо суурингийн Намын хорооны нарийн бичгийн дарга Лү Юүнцэ сэтгэл догдлон ярив.

- Бид энгийн цагаан будаагаа дэлгүүр, цахим худалдаа, “бушуу гар” шууд нэвтрүүлэг зэрэг тавцангаар борлуулж, чанар сайн цагаа будаагаа хувь хүн буюу аж ахуйн нэгжид борлуулах арга хэлбэрийг авч байна. Хүмүүс жилийн өмнөөс эхлэн захиалга авдаг, бид сар бүр шинэ соргог цагаан будаа хангаж байна гэж Хянган аймгийн Юань Лүнпин академичийн мэргэжилтний ажлын өрөөний ажилтан Ван Шиган ярив.

Их Хянган даваанаас Нон мөрөн Сонгоорой мөрний тал газар хүртэл шилжилтийн бүс, Хармөрөн, Гирэн, Өвөр Монголын уулзвар хэсэг бол Хятад улсын цагаан будааны гаралтын алтан гурвалжин хойг мөн. Энэхүү алтан гурвалжин хойгийн онцгой гаралт болох “Хянганы цагаан будаа”-ны жилийн борлуулалтын орлого 1 тэрбум юанийг давав. Одоогоор Хянган аймаг нь цагаан будааны шинжлэх ухаан техник мэргэжлийн шинийг санаачлах систем, зах зээлийг нээн хөгжүүлэх үйлчилгээний систем болон чанарын мөрдөлтийн тогтолцоог байгуулж, “Хянганы цагаан будаа”-ны брэндийн цагаан будаа хөгжин хүчирхэгжсээр...

Зохиогч: Саргай
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл