Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Шинэ Барга Зүүн хошууны “Таван Эрдэнэ” Мал аж ахуйн хөгжүүлэлтийн компаниас зохион байгуулсан онлайн “Ганжуур чуулган” 06-р сарын 06-ны өдөр Шинэ Барга Зүүн хошууны Ганжуур сумын Баруун талд явагдлаа.


Шинэ Барга Зүүн хошууны “Ганжуур чуулган” нь Ганжуур сүмийн хурлаар нэрийдсэн юм. Тэр нь улсын дотоод, гадаад, Азийн орнуудын соёлын солилцоо ба арилжаа худалдааны чухал газар байсан юм. Ингэснээр одоо нэгэнт ӨМӨЗО-ы биет бус соёлын өвд бүртгүүлээд байгаа юм.
Онлайн “Ганжуур чуулган” нь мөн ч адилхан сүлжээгээр дамжуулан соёл, арилжаа худалдааны солилцоо хийж, маллах орны малын ашиг шимийн бүтээгдэхүүн ба хөдөө орон нутгийн аялал жуулчлалаа ухуулж, сурталчилж, борлуулах зорилготой явагдсан юм.

Тус удаагийн чуулганд Шинэ Барга Зүүн хошуу, Хайлар дүүрэг, Манжуур хот зэрэг газруудын 12 сүлжээний одод хуран цугларч, тэдгээрийн нийт хандалтын тоо 4 сая гаруйд хүрсэн байна. Тус удаагийн чуулганд Улаан цагаан идээ хийж, таван хошуу малын ашиг шимийн бүтээгдэхүүнийг танилцуулж, мөн бүх сүлжээний тавцангаар шууд нэвтрүүлсэн юм.
