solongonews
Миний хайртай сэтэртэй хонь
2017-03-01 17:19
Сэтэртэй шар хонины маань хишиг хурай хурай хурай

Монголчууд мал сүрэгтээ маш их хайртай бөгөөд зарим малдаа тусгай нэр өгч өхөөрдөн хайрладгийг андахгүй биз. Иймээс айл бүр бараг “миний хайртай хар нүдэн”, “миний зожиг цагаан”, “ихэрлэдэг шар нүдэн”, “хараацай хонь” гэхчлэн хонь малынхаа өнгө зүс, зан ааш, авир байдлаар нь хайрлан дууддаг сайхан зан заншилтай.

Манайд харин ийм нэгэн шар толгойтой сэтэрлэсэн хонь байдаг. Үлгэр түүхийг  нь тоочвол 95 оны үед манай амьдрал хүнд, мал сүрэг ч өсөлт муутай байснаас бид  арга мухардаж байсан. Нэг өдөр ээж минь намайг Шармөрөн сүмд явуулан лам багшаар үзүүлж, гэр, мал сүргийнхээ тухай хийморь даллага авуулсан юм. Лам багш надад айл гэр, мал сүрэгт минь хийморийн даллага хийж өгөхийн зэрэгцээ хонин сүргээсээ нэг шар толгойтой эм хонийг сэтэрлээрэй гэж захиж билээ.

Ингээд манайх лам багшийн хэлснээр хонин сүргээсээ шилж сонгож байгаад төлдөө сайн нэг шар толгойтой эм хонийг хөхөө сарын гал тахилгын хонь болгон сэтэрлэсэн билээ. Түүнээс хойш манайх жил болгоны гал тахилгын орой сэтэртэй шар хониороо галын бурхнаа дахидаг билээ. Одоо манай хонин сүрэгт байгаа сэтэртэй шар хонь тэрхүү сэтэрлэсэн хонины хамгийн сүүлийн хурга бөгөөд түүнийг жил дараалан сэтэрлэж арван настай болсон. Манай мал сүрэг өнөр өсөж, амьдрал өдрөөс өдөрт сайжирч, айл гэр өөд хийморьтой сайхан болсон. Энэ нь бурхан багшийн ивээл хайр шингэсэн гэгээн соёрхол буюу. Мөн Монголчууд бидний мал сүргээ дээдлэн хайрладаг сүсэг бишрэлийн хариу байжээ. Одоо сэтэрт шар хонины удам сүргүүд үржин үржсээр, хонин сүрэг маань найман зууг давсан тэмдэглэл үүдээж, эзэн бид шинэ зууны шилдэг малчин болсон.

Сэтэртэй шар хонины маань хишиг хурай хурай хурай!

Зохиогч: Б.Цэцэнт
Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл