solongonews
Өвөр Монголын зам харилцаа том сүлжээний бүтээн байгуулалт
2017-01-06 21:18
Өвөр Монгол орон Бээжин хотоос хамгийн ойр оршдог Өөртөө Засах Орон боловч өнөөг хүртэл Хурдны төмөр замгүй ба төмөр зам зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт мөн л хоцронгуй байна. Өөртөө Засах Орны Намын хороо хөгжлийн шинэ төлөвлөгөөндөө хурдны төмөр зам, засмал зам, агаарын тээвэр, усан ашиглалт,

      Өвөр Монгол орон Бээжин хотоос хамгийн ойр оршдог Өөртөө Засах Орон боловч өнөөг хүртэл Хурдны төмөр замгүй ба төмөр зам зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт мөн л хоцронгуй байна. Өөртөө Засах Орны Намын хороо хөгжлийн шинэ төлөвлөгөөндөө хурдны төмөр зам, засмал зам, агаарын тээвэр, усан ашиглалт, эрчим хүч, хотын засаг захиргаа, мэдээлэл холбоо зэрэг долоон том сүлжээний системийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Өөртөө Засах Орны эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг, баталгаа болгох болно гэж мэдээлсэн байна.

     Ойрын ирээдүйд Өвөр Монгол орон хөрөнгө оруулалт, хөгжлийн шинэ боломж авчрах болно. 2020 он гэхэд Өвөр Монголын засмал замын уртыг 200 мянга километрт хүргэнэ. Хурдны засмал замыг 10 мянган километрт хүргэж, дөрвөн зүг найман зовхисыг холбосон бүс нутгийн засмал замын сүлжээг байгуулна. Мөн Хөххотын нисэх онгоцны буудлыг өргөтгөн байгуулж буйн дээр шинэ онгоцны буудал байгуулахаар төлөвлөж байна.  

Найруулагч: Х.УЛААНАА
Эх сурвалж : mongoljngoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл