Хүнсний зах дээр даршилсан хөмөл худалдааж байгаатай бид олонтаа тааралддаг. Нутгийнхаа хөмлийг бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэн борлуулж маш сайн хүрээллийг олсон нь харин энгийн нэг малчин гэхэд үнэхээр итгэж ядмаар сайхан амжилт. Ийнхүү үйлдвэр байгуулж нутгийн онцлогт бүтээгдэхүүнээ зах зээлд гарган орон зай эзлүүлсэн хүн бол Алшаа аймгийн аж ахуй мэргэжлийн нээлтийн орны Тэнгэр суурингийн Тэмээн-Уул багийн эгэл жирийн малчин Мөнхбаяр.

Алшаа нутгийн онцлогтой бүтээгдэхүүний нэг бол хөмөл юм. Хөмлийн нутаг гэж нэрлэгдсэн Тэнгэр элсний малчид нэг өдрийн 250-300 кг орчим хөмөл хадах нь ердийн үзэгдэл боловч түүнийгээ шинэ соргогоор нь борлуулахын тулд гадна орны худалдаачдад бага үнээр худалдах буюу өөрсдөө хотод аваачин худалдаж ашиг орлого олдог. Малчдынхаа энэ байдалд Мөнхбаяр санаа тавьж, нутгийнхаа хөмлийг шинэ соргогоор нь удаан хугацаагаар хадгалж болох арга мэргэжлийг судлан өөрөө үйлдвэр байгуулахаар зорьсон байна.


Зоригтой бол зорьсондоо гэдэг. Тэрээр 2009 онд аавынхаа хөмөл тарьсан газрын суурин дээр газраа өргөжүүлэн 6.6 га болгож, 2014 онд малчдаа дагуулан, Алшаа Зүүн хошууны Тэнгэр элс суурингийн Ногоон тал амь ахуйн малчин ардын тусгай ажлын хоршоог байгуулсан байна. 4000 мянган юаний хөрөнгө зарцуулан 1200 гаруй кв.метр талбай бүхүй арваад гэр байшинтай үйлдвэрээ байгуулж өөрийн шинэ бизнесээ эхлүүлжээ. Хүнсний төрлийн аж ахуйн нэгж байгуулна гэдэг нь ариун цэврийн тал дээр маш хатуу шаардалгатай, бүтээгдэхүүний нарийн тоо баримтын тогтоолтой. Тэрээр үйлдвэрлэж гаргах хөмлөө стандарт шаардлагад хүргэх, хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг тэргүүнд тавьж, улсын хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой дүрэм тогтоол ёсоор ажилладаг. Түүнчлэн давс, тос зэргээс эхлүүлэн тусгай худалдааны газраас захиалж авахын хамт тусгай мэргэжилтэн урьж, өчүүхэн жижиг алхам, явцад ч хичээж ажиллах зарчим баримталдаг. Мөнхбаяр үйлдвэрлэх явцаа сайн эзэмшсэн боловч анх аж ахуйн нэгж байгуулж байгаа түүнд туршлага дутуугаас эхний жилдээ 2000 хайрцаг давсалсан хөмөл үйлдвэрлэж гаргачихаад зах зээлд борлуулах арга барилаа төдийлэн сайн чадалгүй хагас хувийн хэмжээний хохирол амсчээ. Хоёр дахь жил нь борлуулах арга замаа олж 4000 хайрцаг үйлдвэрлэснээ бүгдийг худалдаж 300 мянган юань өвөртөлсөн байна.


Хүн гэдэг нугарал бүдрэлээс сургамж авч дэвшдэг. Тэрээр ажлын дундаас туршлага хуримтуулж, тусгай мэргэжилтний сургаснаар цаг улирлын хугацаанд нь тохируулан шинэ төрлийг судлан найруулж чихэрлэг, халуун, байгальлаг амт гэсэн дөрвөн төрлийн амтаар давсалсан хөмөл үйлдвэрлэхээс гадна, хөмлийн жяныг ч үйлдвэрлэсэн нь халуун тогоо, гурил амтлахад тун амттай учир борлуулалт сайтай болжээ. Мөнхбаяр зах зээлийн хангалт, захиалгийн байдалдаа үндэслэж үйлдвэрлэх арга барилын тал дээр туршлага хуримтлуулав. Төрөл зүйлээ өдөр бүр ээлжлэн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг хангалттай тохируулдаг. Ийнхүү цаг мөч алдалгүй хичээсний ачаар тэрээр одоо жилдээ 100 мянган кг хөмөл борлуулдаг. Зарим үедээ нэг өдөр 1300 хайрцгийн захиалга ч биелүүлдэг байна. Мөнхбаяр бас шагайг туршин тарьсан нь амжилттай. Түүнийгээ уламжлалт аргаар давслаад ердөө нэг сарын хугацаанд борлуулаад дуусчихсан. Үүнийхээ тухайд тэрээр:
- Өнгөрсөн жил харин нэг сар хүрэхгүй хугацаанд худалдаад дуусчихсан гэж сэтгэл хангалуун ярьж байлаа.
Мөнхбаяр хээрийн хөмлийг тарьж, давслан борлуулсан бизнес нь байгалиараа ургасан хөмлийг удаан хугацаагаар хадгалж чадахгүй байдлыг өөрчилсөн юм. Хэрэглэгчдэд нутгийн онцлогт бүтээгдэхүүнийхээ үнэ өртгийг гаргасан байна. Охин нь хамгийн сайн туслагч болж аавынхаа үйлдвэрлэж гаргасан бүтээгдэхүүнийг орчин үеийн зах зээлийн борлуулалт, хүмүүсийн худалдан авах хандлагад зориулан цахимаар борлуулах арга хэрэгжүүлжээ. Одоо дөчөөд орлон борлуулагчтай болж, Өвөр Монгол, Шинжянь, Ниншя, Ганьсү зэрэг маш олон муж орноор борлуулагдах болсон байна.
Мөнхбаярын ашиг орлого сайжрахыг дагаад хоршоонд нь элсэх хүсэлтэй хүн нэмэгдэж эхэлсэн байна. Тэрээр ердөө хоршооныхоо хэдэн гишүүнээр тогтолгүй, бэлчээрлэлтийг зогсоосноос шалтгаалан ажилгүйдсэн ойр хавийн сум суурингийн малчиддаа ажил олгох завшаан олгов. Мөн малчдын гараас хөмөл хурааж орлогыг нь нэмэгдүүлэх зэрэгт нь дэмжлэг тус болсон байна.
- Ирээдүйд тариалангийнхаа хэмжээг өргөжүүлж, олон газар орны хэрэглэгчдийн хэрэгцээнд зохицуулан төрөл зүйлээ олшруулна. Алшаа нутгийнхаа бүтээгдэхүүнийг улам олон хүмүүст таниулах санаатай гэж Мөнхбаяр итгэл дүүрэн ярьсан юм.
