
Хөххот дэлхийн 30 улс, олон улсын 8 байгууллагын морь сонирхогчдыг сүүлийн өдрүүдэд хүлээн авчээ. 12-р сарын 01-ний өдрөөс эхэлсэн дэлхийн морин соёлын форум Хөххотод гурван өдрийн хугацаанд зохион байгуулагдлаа. Форумыг Хятадын адууны нийгэмлэг, ӨМӨЗО-ы Намын хорооны Суртал ухуулгын хэлтэс, ӨМӨЗО-ы Соёл, Аялал Жуулчлалын Газар, Хөххотын Засгийн газар хамтран зохион байгуулжээ. Тус форум нь "Хятадын морин соёл болон дэлхийн морины соёл иргэншил" сэдвийн хүрээнд нээлтийн болон хаалтын ёслол, форум, хурал цуглаан, үзэсгэлэн, урлагийн тоглолт, судалгаа зэрэг 16 томоохон арга хэмжээг зохион байгуулсан байна.
Зохион байгуулах хороо нь нийт 22 алдартнаас баярын захидал хүлээн авлаа. Тус форум дээр 2000 гаруй хүн дэлхийн эрдэмтдийн 80 тусгай илтгэлийг сонсов.

Форум дээр эрдэмтэд монгол морины шандас, ач холбогдлыг гүн гүнзгий судалж, орчин үеийн морины салбарыг хөгжүүлэх, дэлхийн морин спорт, морин соёл, аялал жуулчлалыг нэгтгэх зэрэг талд гайхалтай тайлбарыг өгчээ. Форумоор мөн Хятадын морин спортын нийгэмлэг, монгол морины салбар нийгэмлэг байгуулах нээлтийн ёслол боллоо. "Монгол морины шандас"-ыг сурталчлах прагматик алхам боллоо.

12-р сарын 01-ний үдээс өмнө форум амжилттай хаалтаа хийлээ. Хаалтын үеэр Францын Ерөнхийлөгч Макронын тусгай элч, ОХУ-ын адууны нийгэмлэгийн үндэсний судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч, Киргизстан улсын морин спортын холбооны орлогч дарга оролцогч орнуудын нэрийн өмнөөс үг хэлэв. Зохион байгуулах хороо нь 4 оролцогчид “Хятад, Өвөр Монголын морин соёлын солилцооны найрсаг элч” -ээр томилогдсон албан бичгийг гардуулан өгсөн байна.

Морин соёлын форум нь Өвөр Монголын нээсэн цонхтой адил юм. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн морь сонирхогчид хэлэлцүүлэг, форум, үзэсгэлэн, тоглолтоор дамжуулан Хөххот дэлхийн морин соёлын нийслэл болоход олон улсын чухал тавцанг хангаж өгчээ.

11-р сарын 29-өөс 12-р сарын 04-ний хооронд Хятадын эмээлийн соёлын үзэсгэлэн Өвөр Монголын номын санд нээгдсэн юм. Өнөөг хүртэл дэлхийн 30 орны төлөөлөгч, олон улсын байгууллагын төлөөлөгч, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, Хөххотын иргэд үзэсгэлэнг үзэж сонирхсон байна.




