Тэрээр сэтгүүлчид ярихдаа:
- ӨЗО-ны Намын Төлөөлөгчдийн Х Хурлын илтгэлд бохирдолгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн боловсруулах суурин, Хятад улсын гадаад дотоодод нэр алдартай аялал жуучлалын орон зэрэг зургаан их сууринг бүтээн байгуулах санал дурдсан бөгөөд монгол, хятад анагаах ухаан зэрэг долоон том стратеги бодлогын чанартай аж үйлдвэрийг дэмжин хөгжүүлэхээр дурдсан бол манай Хүрээ хошуу эдгээр салбарт давуу нөхцөлийг бүрдүүлж билээ. Улмаар өвөрмөц нөөцөө түшиглэн брэндийн шинэ аянаа эхлүүлэх болно гэсэн юм.
- Сайн байна уу? Хүрээ хошуу ямар бүтээгдэхүүнээр брэнд болгохоор төлөвлөж байгаа вэ? Яагаад “Брэндийн шинэ аяныг эхлүүлэх”-ээр ӨЗО-ны Намын Төлөөлөгчдийн Х Хурлын зорилго зорилтыг хэрэгжүүлэх гол ажил болгосон бэ?
Мэндбаяр: - Сагаг, өвөрмөц соёлын аялал жуучлал, монгол эм эмнэлэг бол Хүрээ хошууны гурван том брэнд билээ. ӨЗО-ны Намын Төлөөлөгчдийн Х Хурлаас эдийн засгийн бүтцийн төлөвлөлтөд шинэ шаардлага дурдаж, ӨЗО-ны Намын хорооны байнгын гишүүн, Тунляо хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Сун Лян Хүрээ хошуунд ажиллах хугацаандаа мөн “Гурван том брэнд”-ийг бүтээхэд бодитой дээд түвшний шаардлага дурдсан.
- Хүрээ хошуу “Гурван том брэнд”-ийг бүтээх талыг хэрхэн дэмжиж байгаа вэ? Мөн ямар амжилтуудыг гаргав?
Мэндбаяр: - Өнгөрсөн жил “Гурван том брэнд”-ийг бүтээх талыг дэмжих зорилгоор хийсэн ажлууд тодорхой амжилтад хүрсэн. Сагаг тарих талаар удирдагч аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг чангатган, санхүүжилтыг нэмсэн. Өнгөрөгч жил бүх хошууны сагаг тарих талбайг 20 мянган га газар болгон өргөтгөж, ерөнхий уналт 45 сая кг-д хүрсэн байна. “Компани+ тариачны хоршоо+ суурин+ тариачин айл” аж үйлдвэрийн загварын дагуу сагаг тарих 300 гаруй га стандартчилсан үлгэр жишээ сууринг бүтээн байгуулав. Өвөрмөц соёлын аялал жуучлалын талаар гурван том сүм, Тамын Цагаан аялал жуучлалын бүсийг төгөлдөржүүлэв. Өвөр Монгол, Ляонин мужийн аялал жуулчлалын төслийг эхлүүлсэн. Өнгөрөгч жил хүлээн авсан жуулчны тоо давхардсан тоогоор 600 мянгад хүрч, аялал жуучлалын ерөнхий орлого 450 сая юанийг даван, 2015 оны мөн үеэс тус тус 20 ба 21.6 хувиар өссөн байна. Монгол эм эмнэлгийн хувьд Хүрээ хошуу нь Монгол анагаах ухааныг дэмжих ажлыг хошууны “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөнд оруулж, монгол эм эмнэлгийн Хятад улсын зэрэглэлийн уламжлан залгамжлах тасаг албан ёсоор байгуулагдсан.
- Дараагийн алхамд ямар төлөвлөгөөтэй байна вэ?
Мэндбаяр: - “Хятад улсын сагагийн соёлын нутаг”, “Хүрээ нутгийн сагаг” гэгдсэн бүс нутгийн баялгаа түшиж, аж үйлдвэр харилцан уялдсан, бүс нутгийг нэгдсэн байдлаар төлөвлөсөн, гол цогц харилцан хамтарсан эдийн засгийн тогтолцоог бүтээнэ. Сагагийн аж үйлдвэрийн нарийн боловсруулалтыг идэвхтэй дэмжин, удирдагч аж ахуйн нэгж, хоршоо, тусгай өрх зэргийг үргэлжлэн дэмжиж, аж үйлдвэрийн холбоосыг уртасган, нэмэлт өртгийг дээшлүүлнэ.
Бүх бүс нутгийн хэмжээний дөрвөн улирлын аялал жуучлалыг баримталж, зүүн хойдын зах зээлд чиглүүлэн Хорчин нутгийн өвөрмөц зан үйлийн соёлыг ухуулан сурталчилж, нэр алдартай сүм хийд, элсэн манхан, бүжиг урлаг, хоол хүнс, эм эмнэлэг зэрэг таван том өвөрмөц аялал жуучлалын брэндийг алдаршуулна. 2 тэрбум юанийн санхүүжилттэй аялал жуучлалын дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж, соёлын аялал жуулчлалын брэндийг бий болгоно. Монгол эм эмнэлгийн хувьд бүс нутгийн хэрэгцээ шаардлагаа хангахаар барахгүй Өвөр Монголоос гарч, “Нэг бүс нэг зам”-ын стратеги бодлогод нийцсэн монгол эм эмнэлгийн шилдэг бүтээгдэхүүнийг бий болгоно.
