Туршилтын бүсийн угтвар төслийн бүтээн байгуулалтын ажил эмх цэгцтэй явагдаж байна. Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн төлөвлөлт нь 18 км2 талбайтай бол хоёр орон нь тус тус 9 км2 талбай эзэлж байна. “Хоёр улсын нэг бүс, хилийн наана боомтын цаана, хаалттай ажиллах” хэлбэрээр олон улсын гадаад худалдаа, барааны хангамж ба агуулах, импорт, экспорт бүтээгдэхүүн, цахим худалдаа, аялал жуулчлал болон санхүүгийн үйлчилгээ зэрэг бүрэн чадавхи бүхий нээлттэй ерөнхий платформыг бүтээн байгуулна. Одоогийн байдлаар Монгол Улсын тал нь гурван км2 бүхий төв цэг бүсийн дэд бүтцийн барилгыг дуусгаад хөрөнгө оруулагчдыг урих шатанд ороод бий. Хятад улсын талын төрөл бүрийн бэлтгэл ажил урагштай явагдаж байна.
Хятад, Монгол хоёр улсын хил дагуух иргэдийн чөлөөт арилжааны бүсийн туршин ажиллах гурван сарын хугацаа дуусав. Эрээн хотын хил дагуух чөлөөт арилжааны бүсийн ерөнхий хөрөнгө оруулалт 350 сая юань, нийт 100 мянган м2 талбайн 74 мянган м2 нь барилга байгууламжтай. Барилгыг гурван хэсэг хугацаанд хувааж дуусгасан байна. Тус бүс оронд хил дагуух иргэдийн чөлөөт арилжааны төв, буухиа үйлчилгээ, цахим худалдааны тавцан, хил дамнасан худалдааны ерөнхий үйлчилгээ болон Хятад, Монголын боомт дахь арилжааны аялал жуучлал зэрэг бүсийг байгуулахаар төлөвлөж байна. 120 сая юаний санхүүжилттэй анхдугаар удаагийн ерөнхий хөрөнгө оруулалт нь А бүсийн гадаад арилжааны төв, барааны хангамж ба агуулах төв, өмнөд умард холбоос, газрыг хатууруулах, Боомтын хяналт шалгалт ба Хорио цээрийн газрын хянан шалгах тоног төхөөрөмж зэрэг төслийг багтаасан бөгөөд барилга дуусаад нэгэнт ашиглалтад ороод байна. Туршин ажиллуулах хугацаа дууссаны дараа Өөртөө Засах Орны зөвшөөрлийн дагуу хаалттай ажиллах болно.
Хяналт захиргаагаа харилцан зөвшөөрөх, хууль хэрэгжүүлэлтээ харилцан дэмжих, мэдээ мэдээллээ харилцан солилцох “Гурван харилцан” гаалийн их шинэчлэлийг бүх орны хэмжээнд Эрээн хот анхлан хэрэгжүүлжээ. Эрээн хот 2015 оны 11 дүгээр сард засмал замаар хилээр өнгөрөх зорчигч, авто машинд “Гурван харилцан” гаалийн их шинэчлэлийг хэрэгжүүлж, хилээр цаасгүй гарах буюу олон шат дамжлага бүхий бүртгэлгүй болсон байна. Автомат хянах зэрэг үйлчилгээг туршин, “Ганц цонх” зэрэг цуврал арга барил хэрэгжүүлэв. Мөн зам сувгийн тохируулалт, ажлын дарааллын сайжруулалт, бизнесийн үйл явцын шинэчлэл зэргээр дамжин гаалийн хяналтын хоорондох “Гурван харилцан”-г биелүүлж, ачаа боодлыг хоёр удаа задлан шалгах зэрэг тохиолдлыг үгүйсгэж, хил өнгөрөх цагийг 40 хувиар хэмнэсэн байна. Энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлснээр боомтын удирдлагын систем, удирдлагын чадавхийн шинэчлэлийг ахиулж, мөн хяналт шалгалтын холбогдох байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боомтын гаалийн хялбаршуулахыг дэмжин Эрээн боомтын “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтад нэгдэхийг түлхүү ахиулсан байна.
Жэнжөү – Европ чиглэлийн төмөр зам нь хилээр өнгөрөх гол хүчин болов. 1-ээс 8 дугаар саруудад Эрээн хотын боомтоор орж, гарах Хятад – Европ чиглэлийн төмөр замын тээвэрт цөм Жэнжөү – Европ чиглэлийн галт тэргийг ашиглаж, 49 удаагийн 2208 авдар экспортолсон бараа бүтээгдэхүүний ерөнхий өртөг нь 199.95 сая ам.доллар, ерөнхий хүнд нь 22858 тонн байсан бол 24 удаагийн 1048 авдар импортолсон бараа бүтээгдэхүүний ерөнхий өртөг нь 131.04 сая ам.доллар, ерөнхий хүнд нь 13297 тоннд хүрч, өнгөрсөн жилийн мөн хугацаанаас тус тус 201 ба 365 хувиар өссөн байна. Одоогийн байдлаар тус чиглэлийн галт тэрэг нь нэг дэх, хагас сайн өдрүүдэд хил хөдөлж, тав дахь өдөр буцаж ирж байна.
“Гурван орны хоёр бүтээлч ажиллагаа”-ны арга хэмжээг хэрэгжүүлэн аялал жуучлалын салбарыг хөгжүүлж байна. Энэ оны 2 дугаар сард Эрээн хот нь “Хятад улсын хэмжээн дэх аялал жуучлалын үлгэр жишээч бүс”-ийг бүтээн байгуулах нэгжээр сонгогдсон. “БНХАУ-ын Үндэсний аялал жуучлалын товчоо болон Монгол Улсын Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуучлалын яамны аялал жуучлалын хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурав. Хятад, Монгол, Оросын соёл, аялал жуучлалын хамтын ажиллагааны форумыг амжилттай зохион байгуулж, мөн “Стратеги бодлогын хамтын ажиллагааны хүрээн дэх гэрээ”, “Агаарын аялал жуучлалын хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа. 7074 сая юаний хөрөнгө оруулж, Хятад, Монгол олон улсын морин спортын үзүүлбэрийн суурин байгуулан 5.05 сая юаний хөрөнгө оруулж хотын хаалганы аялал жуучлалын зөвлөх өртөөг байгуулсан байна. 20 сая юаний санхүүжилттэй аялал жуучлалын ерөнхий үйлчилгээний төвийг бүтээн байгуулах төлөвлөгөөг нэгэнт 5.5 сая юаниар санхүүжүүлж, 100 сая юаний санхүүжилттэй Хятад, Монгол, Оросын олон улсын авто машины паркийг бүтээн байгуулах төслийг эхлүүлээд байна. 240 мянган юаний хөрөнгө оруулж аялал жуучлалын мэдээлэл цуглуулах ажлыг биелүүлжээ.
Гадаад харилцаа бол хамгийн чухал ажил. Эрээн хот 1998 оноос өнөөг хүртэл Монгол Улсын нийт 3000 гаруй оюутныг хүлээн авсны 433 оюутан нь тэтгэлэг хүртсэн байна. Өвөр Монголын Багшийн их сургуулийн Эрээн хот дахь Олон улсын дээд сургууль Монгол Улсын Боловсролын их сургууль, Монгол Улсын Их Сургуультай хамтран Оюутны “2+2” хамтарсан сургалтын төслийг хэрэгжүүлж, одоогийн байдлаар тус арга хэмжээний хүрээнд нийт 80 оюутан Монгол Улсын холбогдох их сургуульд суралцаж байна. Хятад, Монголын хүүхдийн “Нахиа цом” хөл бөмбөгийн наадам, Эрээн хот – Замын-Үүдийн Хятад, Монголын боловсон хүчний хөл бөмбөгийн тэмцээн зэрэг цуврал арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулав. 2014 оноос эхлэн гурван удаагийн “Цайны зам” олон улсын соёл, аялал жуучлалын наадмыг жил дараалан зохион байгуулж, Хятад, Монгол, Орос гурван улсын 12 аймаг хотоос нийт 20 гаруй урлагийн багийг урьж байсан байна.
