
09-р сарын 04-ний өдрийн үдээс өмнө Эзэнээ хошууны Засгийн газар, Суртал ухуулгын газар, Соёл, аялал жуулчлал, Радио, телевизийн товчоо, Боловсрол, спортын товчооноос хамтран зохион байгуулсан 21 дэх удаагийн тооройн аялал жуулчлалын наадмын хэвлэлийн бага хурал Хөххотод болов.
Эзэнээ хошуунд болох 21 дэх удаагийн тооройн наадмаар өөрийн нөөц баялгийн давуу талаа бүрэн ашиглаж, орон нутгийн нөхцөлд тохируулан боловсруулсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 5А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газрыг амжилттай бий болгосны үндсэн дээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үзэсгэлэнт газруудын чанар, үйлчилгээг сайжруулжээ.
Энэ удаагийн наадмаар соёл, спортын олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах болно.
