solongonews
Шы Тайфэн: Экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжилд чиглэсэн өндөр чанартай хөгжлийн шинэ замыг үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэй
2019-12-04 17:09
Шы Тайфэн: Экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжилд чиглэсэн өндөр чанартай хөгжлийн шинэ замыг үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэй.

ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Шы Тайфэн Өвөр Монголын Баяннуур хот, Үхай хот, Алшаа аймагт 12-р сарын 01-ээс 03-ны хооронд ажилласан байна. Тэрээр хэлсэн үгэндээ: Экологийн хамгаалалт, засан сайжруулахад анхаарлаа төвлөрүүлэх, эдийн засгийн өндөр хөгжлийг тууштай дэмжих шаардлагатай байгааг цохон тэмдэглэв. Хатан голын экологийг хамгаалах, хянах улс төрийн томоохон үүрэг хариуцлагыг нухацтай авч, Хатан голын экологийн хамгааллын асуудлыг бүх талаар хянах хэрэгтэй. Орчин үеийн хөдөө аж ахуй, мал аж ахуйг эрчимтэй хөгжүүлж, бүтцийг оновчтой болгож, чанарыг сайжруулж, өндөр чанартай хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн онцолжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл