2020 оны Хятадын Олон улсын морин спортын Ⅸ наадам 09-р сарын 04-ний өдөр Шилийн хотод нээгджээ. Мөн өдөр Хятадын морин спортын гурван төрлийн манлай шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ.
Энэ удаагийн морин спортын наадам гурван төрлийн манлай шалгаруулах тэмцээн, 40 километр, 80 километрийн холын зайн уралдаан, хурдан морины уралдаан, морин дээрээс хадаг шүүрэх уралдаан, саад өнгөрөх, эмнэг уургалах зэрэг зургаан том агуулгыг хамруулан Бээжин, Гуандүн, Шиньжян, Хэбэй, Жянсү зэрэг бусад муж хот болон ӨМӨЗО-ы бүх аймаг хотын 50 гаруй морин мэргэжлийн клубийн 300 гаруй тамирчид наадамд оролцжээ.

- Энэ жил “COVID-19”-ийн халдвараас шалтгаалан Хятадын морин спортын багийн тамирчид тэмцээнд зориулан бэлтгэл хийснээс биш уралдаан тэмцээнд оролцох боломж байсангүй.
Наадамд оролцсон хүмүүсийн дотор Токиогийн Олимпын наадамд оролцох тамирчид ч байгаа учир энэ удаагийн наадам нь тамирчдад маш сайн сорилт боллоо гэж Хятадын морин спортын нийгэмлэгийн уралдааны хэлтсийн дарга Сүнь Лишэн танилцууллаа.
Шилийн хот нь Хятадын адуун соёлын өвийн гол суурингийн хувьд долоон жил дараалан Хятадын Олон улсын морин спортын наадмыг санаачлан зохион байгуулж байгаа юм байна.
