Хөххотын хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр буюу 06-р сарын 10-ны өдөр Хөххотын Хорингэр дүүрэгт боллоо.
Энэхүү туршилтын бүсийг 2018 оны 07-р сарын 24-ний өдөр Төрийн зөвлөлийн зөвшөөрлийн дагуу бүтээн байгуулж эхэлснээр Хөххот ч Хятадын хэмжээнд хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс байгуулсан хотуудад багтсан юм.

Хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс Хөххотод үйлчилгээ үзүүлэхэд суурилсан, Хятадын баруун хойд бүс нутаг болон Бээжин-Тяньжин-Хэбэй муж хоттой холбож, Орос, Монголд зориулсан "Интернэт + гадаад худалдаа" гэх цахим худалдааны шинэ хэлбэрийг бий болгоход зорилго тавьсан ажээ. Мөн Өвөр Монголын “Онлайн торгоны зам”-д нэгдэхэд хүчтэй дэмжлэг болсон байна.
Үүнээс гадна Хөххотын Засгийн газар хил дамнасан цахим худалдааны аж ахуй нэгжүүд, хил дамнасан цахим худалдааны платформууд, хил дамнасан цахим худалдааны паркуудын дотоодын ложистикийн төлбөр, байр түрээслэх төлбөр, боловсон хүчин бэлдэх зэрэг тал дээр 3 жилийн хугацаанд 200 сая юанийн нөхвөр олгохоор төлөвлөж байна. Одоогийн байдлаар 30 гаруй хил дамнасан цахим худалдааны үйлчилгээний агентлаг, аж ахуйн нэгжүүд туршилтын бүсэд ажиллаж эхэлснээр Хөххотын хил дамнасан цахим худалдааны иж бүрэн экологийн үйлдвэрлэлийн сүлжээ аажмаар бүрдэж эхэлсэн байна.

Дараагийн алхамд үйлдвэрлэл үйлчилгээний байгууламжийг илүү оновчтой болгон, дэмжлэг үзүүлэх бодлогыг сайжруулж, аж ахуйн нэгжийн боловсон хүчин бэлдэх, хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэх таатай орчныг бий болгох тал дээр хичээн ажиллах болно.
