Баруун Үзэмчин хошууны Жирийн гол суурингийн Жаран багийн малчин Уртнастынд нэгэн эрх цагаан ямаа байдаг.
Уртнастын энэхүү эрх цагаан ямаа нь барагтайд гэрээсээ салдаггүй бөгөөд эзэн нь гэрээсээ орж гарахын тоолонгоор майлан майлан дагадаг. Уртнаст эхнэртэйгээ энэ цагаан ямаагаа “хөөрхий миний муу цагаан ямаа” гээд эрхлүүлэн өхөөрддөг. 2 дугаар сарын 13-ны өдөр эрх ямаа нь гэнэт харагдахгүй болохоор Уртнаст гэргийн хамт эрх ямаагаа үгүйлэн, гэрийн ойр орчмоороо эрж хайсан боловч олдсонгүй. “Гэрээс холддоггүй эрх амьтан гэнэт хаашаа алга болов?” хэмээн Уртнаст морио унаж, гэрээсээ урд зүгт байгаа дэрсэнд хайсанд хайртай эрх ямаа нь харин бутны нөмөрт хөөрхөн ихэр ишиг төрүүлчихсэн майлан майлан зогсож байв. Үүнийг хараад Уртнаст “хөөрхий эрх ямаа минь ихэрлэчихлээ, одоо манай ямаа ч өснө дөө” гэж их бэлэгшээж байв.
Уртнастын эрх ямаа ихэр ишигтэйгээ
